Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ерөнхий сайд өнөөдөр Халхгол суманд ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын эхээр Дорнод аймагт ирж ажилласан билээ. Тэгвэл тэрээр өнөөдөр Халхгол суманд очихоор болсон байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Дорнодговь, Сүхбаатар аймгуудаар явж, шинэ төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж байгаа юм. Өчигдөр тэрээр Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртаар орж, тус суманд баригдах Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэлийн төмөр замын өртөөний барилгын төлөвлөлттэй танилцжээ.

Ерөнхий сайд өнөөдөр Халхгол суманд өрнөсөн шинэ бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцаж, сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*