Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Шинжээчийн дүгнэлт: Электрон тамхи нь олон залуучуудыг тамхичин болгож байна

“Олон улсын шинжээчдийн хамтарсан хэд хэдэн судалгаагаар электрон тамхи хэрэглэх нь олон өсвөр насны хүүхдүүд болон залуучуудыг цаашид тамхи татах зуршилтай болгодог нь батлагдсан” хэмээн БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн Тамхины хяналтын газрын судлаач Шиао Лин ярижээ.

Тамхинд агуулагддаг никотин нь уушигны хорт хавдар болон бусад амьсгалын замын өвчнөөр өвчлөх голлох шалтгаан болдог. Харин электрон тамхинд агуулагддаг никотиний хувь хэмжээг шошгон дээр бууруулж, буруу тэмдэглэх нь хэрэглэгчдийг никотиныг хэтрүүлэн хэрэглэх нөхцлийг үүсгэж байгаа юм.
Хятад улсын 15 болон түүнээс дээш насны нийт 10 сая хүмүүс электрон тамхи хэрэглэдэг бөгөөд 15-24 насныхан дийлэнх хувийг эзэлдэг аж.

Электрон тамхины борлуулалтын 45.4 хувийг онлайн худалдаа эзэлж байна.
Хятад улсын Засгийн газраас 15 насны хүн амын тамхины хэрэглээг 2030 он гэхэд 20 хувь болгон бууруулах зорилго тавьжээ.

2015 онд энэ насны хүн амын дунд тамхины хэрэглээ 27.7 байсан бол 2018 онд 26.6 хувь болон буурчээ.

Эх сурвалж: Синхуа агентлаг

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*