Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

ДЦС-ын өргөтгөлд шаардлагатай Улсын төсвийн хөрөнгө оруулалт батлагдлаа

1967 онд байгуулагдсан 36 МВт-ын хүчин чадалтай цахилгааны станцыг өргөтгөх талаар сүүлийн 10 гаруй жил, хэд хэдэн Засгийн газар дамжин ярьсан ч ажил хэрэг бололгүй өнөөг хүрээд байлаа. Газрын тосны олборлолт, боловсруулалт болон уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх, зүүн бүсэд томоохон бүтээн байгуулалт хийх зорилгоор цахилгаан станцыг өргөтгөн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажил ирэх хавраас эхлэх гэж байна.

Өнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ирэх үеэр уг ажлын нээлтийг хийж, шав тавих ёслол үйлдсэн. Өргөтгөлийн нийт өртөг 220 тэрбум төгрөг бөгөөд Улсын төсвөөс гадна Хөгжлийн банкны санхүүжилтээр тус тус хэрэгжүүлэх ажээ.

Тэгвэл улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай 52 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санал дэмжигдэж, энэ лхагва гарагт УИХ-ын чуулганаар эцэслэн батлагдлаа.

 

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*