Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Улаанбаатар луу явж байсан Эстима том оврын машин мөргөж хүн нас барлаа

Өчигдөр орой Дорнод аймгаас нийслэлийг зорьж явсан эстима автомашинтай иргэн аваарт орж нас баржээ. Оройн 20 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны автозамын зорчих хэсэгт авто осол болж жолооч нь автомашины төмөр хийцэд дарагдаж нас барсан гаргах боломжгүй байна гэсэн дуудлага Багануурын Онцгой байдлын хэлтэст ирсэн байна.

Хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчин явсан иргэн Ө /67 настай, эрэгтэй/ Эстима загварын автомашинтайгаар Хово загварын автомашин /жолооч Б-ын/-ы араас мөргөж автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсныг гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Энэ ослоор Иргэн Т /66 настай, эмэгтэй/, иргэн Н /45 настай, эрэгтэй/ нар хүнд хөнгөн гэмтсэнийг Багануур дүүргийн Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгчээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*