Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон 63 гишүүнээс 63 гишүүний буюу 100 хувийн саналаар баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь баталъя гэсэн саналаар илээр гар өргөж санал хураалт явуулан санал өгсөн гишүүдийн нэрсийг УИХ-ын дарга Г.Занданшатар дуудан зарласан юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах санал хураалтад МАН-ын гишүүдээс гадна бие даагч С.Жавхлан, ШИНЭ намын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ 2019 оны наймдугаар сарын 28, 29, есдүгээр сарын 4, 5, 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, хэлэлцүүлгийг амжилттай хийж дуусгасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоол баталсан. Улмаар 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөс УИХ-ын 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 2019 оны аравдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн хүлээн авах нь зүйтэй гэж үзэж хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн 19 зүйл, 35 заалт бүхий төслийг 3 дахь хэлэлцүүлэгт оруулах хууль зүйн үр дагавар үүссэн. Ингэснээр УИХ төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ. Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд УИХ-ын даргын 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж, АН-аас ирүүлсэн “Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах зэрэг саналыг зөвшилцөн оруулж ирсэн юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*