Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Улаанбаатар хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын жагсаалтаас хасагдлаа

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын нэгд багтаж байсан Улаанбаатар хот энэ онд тус жагсаалтаас хасагдлаа. Монголын нийслэл удаан хугацааны турш тус жагсаалтад багтаж байсан бол байдал ийн өөрчлөгджээ.

Greenpeace, AirVisual-ийн мэдээллийн дагуу дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 30 хотын 22-ыг Энэтхэг улсын хотууд эзлэх болжээ. Харин агаарын чанарын үзүүлэлтээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар нь Япон улсын Осака, Канад Улсын Ванкувер хотын дунд буюу 64 дүгээр байрт бичигдэх болсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосноор жилд долоон сая хүн агаарын бохирдлын улмаас амь насаа алддаг бол дэлхийн эдийн засагт 225 ам.долларын хохирол учирдаг гэсэн тооцоог Дэлхийн банк гаргажээ.

Эх сурвалж: akipress.com

Г.Ананд

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*