Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

УДЭТ-ын шинэ жүжгийн зохиолч, найруулагчаар Б.Мөнх-Амьдрал ажиллаж байна

Хүүхдийн жүжгийн зохиолыг тайзны бүтээл болгох төсөл хэрэгжүүлэх багийн нээлттэй сонгон шалгаруулалт өнгөрсөн тавдугаар сард Улсын драмын эрдмийн театрт болсон билээ. Эл сонгон шалгаруулалтад найруулагч Г.Бадамрагчаа, Д.Амар болон Б.Хишигзаяа, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч Б.Мөнх-Амьдрал нарын гурван баг оролцсон юм.

Тус төслийн багийн сонгон, шалгаруулалтыг УДЭТ-ын тушаалаар батлагдсан экспертийн багийн гишүүд шалгаруулсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар, ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд, тус театрын уран сайхны зөвлөлийн гишүүн, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, доктор, профессор, театрын зураач Ц.Эрдэнэцог, УДЭТ-ын МТА-ны дарга, соёлын тэргүүний ажилтан С.Энхболд нар ажилласан.

Ийн төслийн багийн сонгон шалгаруулалтад Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын зохиолч, найруулагч Б.Мөнх-Амьдралын баг шалгарсан юм.

Тэгвэл УДЭТ-ын энэ оны дөрөв дэх шинэ уран бүтээлийн төсөл буюу зохиолч, найруулагч, соёлын тэргүүний ажилтан Б.Мөнх-Амьдралын “Миний аав, миний баатар” хүүхдийн жүжгийн нээлт ирэх сарын 14-нд болно.

Сонирхуулахад,   Мөн түүний “Ярьдаг мод” бүтээл тус наадамд дээрх номинациас гадна шилдэг эмэгтэй гол дүр, хөгжмийн зохиолч, тайзны зураач, эрэгтэй туслах дүр зэрэг зургаан төрөлд тэргүүлж, “Гэгээн Муза”-гийн шилдгийн шилдэг буюу Гран-при шагнал хүртсэн билээ.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*