Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хэд хэдэн сумдын нутгаар бэлчээрийн даац хэтэрчээ

Энэ өвөл манай аймгийн нийт нутгийн 90 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн, бэлчээрийн даац хүрэлцээтэй байх төлөв гарчээ. Харин нутгийн 9 хувь буюу Дашбалбар сумын Чух баг, Чулуунхороот сумын Дэлгэр баг, Сэргэлэн сумын төв, Матад сумын Түмэнхаан багийн баруун хойд хэсэг, Чойбалсан сумын Хулстай багийн нутагт тус бүр бэлчээрийн даац 1-3 дахин хэтрээд байгаа аж.

Тус аймаг газрын нэгдмэл сангийн ангиллаар 12.3 сая га газар нутагтай. Үүнээс: 7.9 сая га бэлчээрийн газар, 0.8 сая га хадлангийн газар нутагтай.

“Бэлчээр, хадлан, тэжээлийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 12 сумын хэмжээнд 119366 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар баталсан.

Дорнод аймгийн хэмжээнд 2019 онд 9 суманд нийт 119 хадлангийн салаа 28.440 га газарт үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан бэлтгэж дунджаар 995.4 мянган боодол буюу 19.908 тонн өвс бэлтгэж, малын аж ахуй салбарын өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*