Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод аймагт 59.9 тэрбумын хөрөнгө оруулалт хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ

УИХ-аар энэ долоо хоногт Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийн 3-р хэлэлцүүлгийг хийх гэж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар 2020 оны улсын төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдаад буй Дорнод аймагт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг танилцуулж байна.

Ирэх онд Дорнод аймагт 59,901.2 сая буюу 59.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 шинэ төсөл, арга хэмжээг шинээр хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд санал өгч тусгуулаад байгаа юм.

ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Дэд бүтцийн чиглэлээр:

  • Дулааны цахилгаан станцын өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/
    Төсөвт өртөг: 52.0 тэрбум төгрөг
  • Сумын төвийн нийтийн эзэмшлийн шугамыг инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох /Дорнод, Халхгол сум/
    Төсөвт өртөг: 1.0 тэрбум төгрөг

Боловсрол, соёлын салбарын шинэ барилга:

  • Цэцэрлэгийн барилга, 150 ортой /Дорнод, Сэргэлэн сум/
    Төсөвт өртөг: 1.7 тэрбум төгрөг
  • Соёлын төвийн барилга, 200 суудал /Дорнод, Булган сум/
    Төсөвт өртөг: 1.6 тэрбум төгрөг
  • Дотуур байрын барилга, 100 ор /Дорнод, Хөлөнбуйр сум/
    Төсөвт өртөг: 1.6 тэрбум төгрөг
  • Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 100 ор /Дорнод, Хэрлэн сум, 1-р цэцэрлэг/
    Төсөвт өртөг: 1.1 тэрбум төгрөг

Боловсрол, соёлын салбарын их засвар:

  • Дотуур байрны барилгын их засвар /Дорнод, Булган сум/
    Төсөвт өртөг: 60.0 сая төгрөг
  • ЕБСургуулийн хичээлийн байрны их засвар /Дорнод, Матад сум/
    Төсөвт өртөг: 200.0 сая төгрөг
  • Сургуулийн өргөтгөлийн барилгын инженерийн шугам сүлжээ /Дорнод, Хэрлэн сум, 1, 5-р сургууль/
    Төсөвт өртөг: 336.8 сая төгрөг

Эрүүл мэнд:

  • Нуруу бэхлэх аппарат /багаж/, түнх болон өвдөгний үе солих мэс заслын суурь багаж /Дорнод. БОЭТ/
    Төсөвт өртөг: 200.0 сая төгрөг

ШИЛЖИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:

  • Чойбалсан хотын арын төв зам 5,5 км (Явган болон унадаг дугуйн замын хамт)
    Үлдэгдэл санхүүжилт: 6,2 тэрбум төгрөг
  • Бага сургуулийн өргөтгөл /1-р сургууль/
    Үлдэгдэл санхүүжилт: 700.0 сая төгрөг
  • Бага сургуулийн өргөтгөл /5-р сургууль/
    Үлдэгдэл санхүүжилт: 700.0 сая төгрөг
  • Дорнод аймгийн СХЗХ-ийн барилга
    400.0 сая төгрөг

Эдгээр төсөл, арга хэмжээний санал нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 2-р хэлэлцүүлэгт дэмжигдсэн бөгөөд 11-р сарын 13-ны лхагва гарагийн 15 цагаас эхлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 3-р хэлэлцүүлгийг хийх юм.

Эх сурвалж: УИХ-ын гишүүний Ажлын алба
https://bolorchuluun.mn/news/724

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. ARD irgrd гуай өгүүлрүүн:

    Hervee iim ih zantai vl tooj bgaa bol jolooch nar ipeh havar esergvvtslee ilerhiilne shvv

  2. Zochin гуай өгүүлрүүн:

    Ariin zamiig dendvv ih optotei bnaa odoo zamiin temdeg Lee temdeg hyrd caaryylagch uaraltai tavaichee uasan cetgelgvi kompani ve hvvhdiin ami Nas ersdeh geed bna shvv

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*