Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Төрийн албаны шалгалтыг МСҮТ-ийн байранд авна

“Төрийн албаны ерөнхий шалгалт”-ын бүртгэлийг улсын хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж шалгалтад манай аймгийн хэмжээнд нийт 172 иргэн бүртгүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг ерөнхий шалгалтыг зохион байгуулах тов гарсан. Харин монгол хэл, бичгийн шалгалтыг 11 дүгээр сарын 19 ны өдөр авах бол дүн шинжилгээний шалгалтыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулах юм байна.

Дорнод аймагт зохион байгуулагдах шалгалтыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байранд 3 ээлжээр зохион байгуулахаар бэлтгэж байна. Төрийн албаны ерөнхий Шалгалтын явцыг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх чиг үүргийн хүрээнд анги бүрд хяналтын камер, гадна талд дэлгэц байршуулахаар төлөвлөж байна. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, шалгалтын үеэр эрчим хүчний найдвартай байдлыг хангах, шалгалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж дээрх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана.
www.dornod.gov.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*