Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллах хугацаандаа 2012 оны тавдугаар сард Баяндун суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн албан хаагчдад зориулан босгосон “Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Цэцэг өргөх арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Дорнод аймгийн удирдлагууд, Онцгой байдлын алба хаагчид оролцсон бөгөөд МУ-ын Ерөнхий сайд амь эрсэдсэн албан хаагчдын гэр бүлийхэн уулзаж гарын бэлэг гардуулсан юм.
Тус хөшөө нь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үе, үеийн аврагч, гал сөнөөгчдийн яруу алдрыг мөнхжүүлэх, ард иргэдэд сурталчлан таниулах, орчин үеийн залуучуудыг эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх ач холбогдол бүхий хөшөөг Дорнод аймгийн Чойбалсан хотын төв “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд 2018 онд байгуулсан.
www.dornod.gov.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*