Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ерөнхий сайд аймгийн удирдлагуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлж байгаа бодлого, ажил, цаашдын зорилтын талаар танилцууллаа. 2019 оныг сахилга, хариуцлагын жил болгосонтой холбогдуулан төрийн албан хаагчид сахилга бат, хариуцлагатай ажиллахыг сануулж үүрэг, чиглэл өгөв. Энэ хүрээнд Хууль зөрчсөн алдаа дутагдал гаргасан төрийн албан хаагчид хариуцлага тооцох, Төрийн үйлчилгээний байгууллагууд хүнд сурталгүйгээр иргэдэд чанартай, түргэн шуурхай хүргэж, иргэддээ тэгш үйлчилж байхыг үүрэг болголоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгч орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Уул уурхай, газрын тосны үйлдвэрлэлийн талбайн ойролцоо нийгэм, соёлын төв байгуулах, Өндөрхаан хотоос 50-100 дахь км дэх авто замыг засварлах, шинэчлэх, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн тоонд Дорнод аймгийг ирэх онд хамруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм..
www.dornod.gov.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*