Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Саарал жагсаалтаас 2021 оны тавдугаар сард гарах боломжтой гэв

“Монголын эдийн засгийн чуулган-2019” нь “Үндэсний эрх ашиг” сэдвийн хүрээнд МҮХАҮТ-д болж байна. Энэхүү чуулган нь жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж мэдээлэл солилцдог, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг төр, хувийн хэвшлийн хэлцлийн том индэр болсоор ирсэн юм. Энэ удаагийн чуулганыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын эдийн засгийн форум ТББ, Монголын бизнесийн зөвлөл, СЕО клуб зэрэг бизнесийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ууд хамтран төрийн оролцоогүй зохион байгуулж байна.

Чуулганы үеэр Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн гишүүн, Өмгөөллийн Авинекс ХХН-ийн гүйцэтгэх захирал Б.Солонгоо 2021 оны 5 дугаар сард Монгол Улс саарал жагсаалтаас гарах боломжтой гэдгийг илтгэлдээ дурдлаа.

Тэрбээр “Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр ФАТФ-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэй улмаас Монгол Улс саарал жагсаалтад орсон.

Саарал жагсаалтаас гарахын тулд дараах шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд:

  • Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ зөрчсөн тохиолдолд гарсан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн шийтгэл ногдуулах
  • Мөнгө угаах үйлдлийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг тогтоосон эрсдэлтэй нь нэмэгдүүлэн/сайжруулах
  • Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд эрсдэлд суурилсан хяналт тавих зэрэг арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлснээр 2021 оны 5 дугаар сард Монгол Улс саарал жагсаалтаас гарах боломжтой” гэлээ.
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*