Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

ОХУ-ын их дээд, сургуульд 7 сурагч 100 хувийн тэтгэлгээр суралцахаар боллоо

Монгол-Оросын найрсаг, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Монгол улсын Засгийн газрын байгууллагуудтай хамтран Халхын голын дайны Ялалтын ойн хүрээнд “Орос хэл, Соёлын өдрүүд” арга хэмжээг Чойбалсан хотод амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгуудын төлөөлөл оролцсон бөгөөд орос хэлний Олимпиадад ялагчаар тодорсон 7 сурагч ОХУ-д өөрсдийн сонгосон мэргэжлээр хүссэн сургуульдаа 100 хувийн тэтгэлгээр суралцах “Эрхийн бичиг”, шилдэг багш нар ОХУ-д мэргэжил дээшлүүлэх дамжаанд үнэ төлбөргүй суралцах “Эрхийн бичиг”-ээр шагнагдлаа.

Шагналыг Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаев, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтансүх тэргүүтэй аймгийн удирдлагууд гардуулан өгөв.

Image may contain: 12 people, people smiling, people sitting
Image may contain: 4 people, people smiling, people standing and suit
Image may contain: 5 people, people smiling, people standing, child and text
Dornod.today
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*