Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дахиад л хээрийн түймэр

Хуурайшилт их байгаагаас шалтгаалан өдөр бүр хээрийн түймэр гарах боллоо. ОБЕГ-ын мэдээллээр, Хөлөнбуйр сумын Батхаан багийн “Гурван бурхант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 13:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 8 алба хаагч, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 10 иргэн, мөн аймгийн Цагаан-Овоо сумын 10 иргэн, нийт 40 хүн, 4 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 17:50 цагт унтраан тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*