Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хойд сумдаар баавгай орж ирсэн 14 тохиолдол бүртгэгдлээ

Идэш тэжээлийн хомсдлоос үүдэн баавгай уулнаас бууж, малчны хот болон суурин газар руу орж ирэх тохиолдол сүүлийн үед элбэгшиж байна. Тухайлбал, намрын сар гарснаас хойш Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгуудад баавгай суурьшлын бүсэд орж ирсэн, хүнд халдсан тохиолдол гарсан. Өмнө нь 1966, 1980 онуудад ийнхүү баавгай суурьшлын бүс  рүү орж ирэх, хүн рүү дайрах тохиолдол гарч байжээ. Үүнийг мэргэжилтнүүд баавгай хорхойсох буюу хоол тэжээлийн хомсдолд орох гэж нэрлэдэг байна. 

Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдын нутагт  есдүгээр сарын 16-ны өдрөөс хойш хүрэн баавгай болон баавгайн бамбарууш орж ирсэн 14 удаагийн  тохиолдол бүртгэгджээ. Иймээс аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай баг байгуулан ажиллаж байгаа ажээ. 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*