Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

20-р талбайн Цэн тогоруу цооногоос газрын тос ундран гарчээ

Матад суман дахь “Petro Matad” компанийн “Матад-ХХ” талбайнгазрын асуудал маргаан дагуулсаар буй. Тэгвэл тус компанийн зүгээс өрөмдлөгүүд амжилттай болж, тос илэрлээ гэх мэдээллийг ээлж дараалан түгээсээр байгаа юм.

Тус компани 20-р талбайд өрөмдлөг хийхэд “Цэн тогоруу” цооногоос газрын тос байгалийн ундаргаараа газрын гадаргад гарч ирсэн байна. Тус компанийнхан Дорнод аймгийн Матад сумын нутагт хоёр цооног өрөмдсөн бөгөөд “Цэн тогоруу” цооногийг өнгөрсөн долдугаар сарын 19-нөөс өрөмдөж эхэлжээ.

Цооногийг өрөмдөх явцад 2650 орчим метрийн гүнээс эхлэн өрмийн хошуугаар бутлагдаж, угаалгын шингэнээр тээвэрлэгдэн газрын гадаргууд гарч ирсэн үйрмэг чулуулгийн дотор тосны ул мөрүүд үзэгдэж эхэлсэн байна. Тус компанийнхны анхны тооцооллоор цооногийн гарц өдөрт 200 торхоос илүү байх боломжтой аж.

Цооног өрөмдөхөөс өмнөх тооцооллоор уг ордоос 25 сая торх тос олборлож болно гэж үзжээ. Гэхдээ дээрх цооногоос ус гарч ирээгүй, дан тос ундарсан учраас энэ тоо нэмэгдэх боломжтой аж. Иймд, одоо туршилтын олборлолт, нөөц үнэлэх, ордыг ашиглах төлөвлөгөө боловсруулах, талбайг ашиглалтад шилжүүлэх зэрэг олон ажиллагаа хийх юм байна.

Мөн “Цэн тогоруу”-гаас зүүн тийш тав орчим км зайд өрөмдсөн “Цагаан зээр” цооногт тос үзэгдсэн байна. Тэнд 3.2 метр зузаан, цооног руу урсаж орж ирэх боломжтой тос агуулж болох үе тогтоосон ажээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Ahmadyyd Matad cymiin гуай өгүүлрүүн:

    Za huataddyydad talbaigaa bitgii hydaldaarai toc garch bgaa bol eh oronch bgaarai daa hvceh l zvil ene bna daa. Ter Matad cymiin hogild tys nemer boloopoi doo

  2. сандаг гуай өгүүлрүүн:

    баяр хүргэе .петро матад чинь монголын компани биз дээ.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*