Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хэрлэн сумын 1, 5-р сургуулийн өргөтгөлийн шинэ барилгын ажлын явцаас сурвалжиллаа

Хэрлэн сумын 1, 5-р сургуулийн хүүхдийн хэт ачаалыг багасгах зорилгоор хоёр бага сургуулийн барилга угсралтын ажлыг энэ жил эхлүүлээд байна. Улсын тэргүүний 1-р сургуулийн хувьд одоогоор 1800 гаруй хүүхэдтэй. Үүнээс 1109 нь бага ангид суралцдаг. Хүчин чадал 2 дахин хэтэрсэн. Тэр дундаа багын зарим ангиуд нь 50-иас дээш хүүхэдтэй байгаа нь асуудал дагуулсаар багагүй хугацаа өнгөрсөн юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тойрогтоо ажиллахад эцэг эхчүүд, боловсролын салбарынхан хүндрэлтэй энэ асуудлыг байнга ярьж, ачаалал хэтэрсэн нь сургалтын чанарт шууд нөлөөлж байгааг хэлдэг байлаа. Хүүхдийн багтаамж хэтрэлтийг механикаар өсгөсөн зарим хүчин зүйлүүд ч байдаг нь сумдаас заавал 1, эсвэл 5-р сургуульд орно гэсэн зорилгоор хүүхдүүд ирдэг байна.

Н.Нарантөгс:
(1-р сургуулийн Сургалтын менежер)

Манай сургууль нийт 25 ангитай. Бага ангийн стандарт нормоор бол анги дүүргэлт 35 байдаг. Одоогоор ихэнх ангид анги дүүргэлт хэтэрсэн байдалтай байна.

Б.Батсүх:
(1-р сургуулийн захирал)

Бага сургуулийн барилгын өргөтгөлийн ажил эрчимтэй явагдаж байна. Сургууль маань ашиглалтад орвол бага ангиуд маань шинэ барилгадаа орно. Тэгэхээр ачаалал хоёр дахин хөнгөрнө. Ангийн хүрэлцээ хангалттай болно. Хүүхдүүд маань давтлага хийх боломж бололцоо нээгдэнэ. Нэг ангид ногдох суралцагчдын тоо тодорхой хэмжээгээр багасна гэж харж байгаа. Бага сургуулийн барилгын асуудлыг олон удаа тавьж байсан. Тэгээд 2019 оны улсын төсөвт шийдэж өгсөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуунд манай хамт олон, эцэг эхчүүд, нийт суралцагчид баяртай байна.

Бага сургуулийн шинэ барилгын явц 70 хувьтай. Олон барилгын ажил гүйцэтгэн, хамгийн сүүлд 6-р багт шинэ цэцэрлэгийн барилга хүлээлгэн өгсөн ДОЦ ХХК дээрх хоёр бага сургуулийн барилгыг хамтад нь нэг ижил зургаар бариад, хуучин сургуультай нь хоолойгоор холбож, ирэх намар гэхэд ашиглалтад оруулна.

Нэгдүгээр сургуулийн өргөтгөл хугацаанаасаа өмнө гүйцэтгэлтэй, гаднах өрлөг нь дуусч, доторх шаврын ажил нь ид явагдаж байна.

Б.Жамсрандорж:
(ДОЦ ХХК-ийн Ерөнхий инженер)

Өргөтгөлийн барилга нь 10 ангитай. Урлаг заал, номын сан, хоолны газруудтай 37,8х12,8м харьцаатай, 1700 мкв талбай бүхий гурван давхар барилга байгаа. Үндсэн нэгдүгээр сургуулийн барилга нь 3,5х7 м-ийн харьцаатай хүзүүвчээр холбогдож байгаа.

Барилгын газар шорооны ажил 2019 оны 9-р сарын 3-нд эхэлсэн. Гүйцэтгэл 65-аас дээш хувьтай байгаа. Ирэх 2020 оны 8-р сарын 25 гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа.

Хэрлэн сумын төвийн ачаалал ихтэй 5-р сургуулийн хувьд 960 хүүхдийн хүчин чадалтай. Энэ сургуулийн хувьд 1877 хүүхэдтэй. 1,9 дахин их ачаалалтай байгаа юм. Бага сургуулийн барилга ашиглалтад орсноор нэлээд их ачаа хөнгөрнө. Барилгын хувьд энэ жилдээ суурь тавиад дууссан. Материалуудаа татаад, ирэх хичээлийн жилд барилга хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

А.Баярмаа
(5-р сургуулийн сургалтын менежер)

Манай сургууль гурван ээлжээр хичээллэх хэмжээнд хүртлээ ачаалал хэтрээд байна. Сургуулийнхаа нөөц бололцоонд тулгуурлаад багш нарын өрөө, мэдээлэл зүйн кабинет, номын сан зэргийг анги, танхим болгож өргөжүүлээд хоёр ээлжинд зохицуулаад явж байгаа. Энэхүү бага сургуулийн өргөтгөл 2015 оноос хойш яригдсан. Өнөөдөр харин Х.Болорчулуун гишүүн нэг ээлжиндээ 320, хоёр ээлжиндээ 640 хүүхэд хичээллэх боломжтой барилгын асуудлыг шийдвэрлэж өгсөнд сургуулийн хамт олон, эцэг эхчүүд бид талархалтай байна.

Б.Жамсрандорж:
(ДОЦ ХХК-ийн Ерөнхий инженер)

5-р сургуулийн барилга дээр мөн адил энэ зургаараа буюу Улаанбаатар хотын Өрх ХХК-ийн боловсруулсан зураг төслөөр ажиллаж байна. Барилгын ажил 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа. Суурийн ажил дуусч, өрлөг эхлэх гэж байна. Барилгад орох тоосго, хучилтын хавтан гэх мэт бүх бараа материалуудаа татсан байна.

Ийнхүү УИХ-ын гишүүн Х.Болорчулууны 2019 онд тойрогтоо шийдсэн томоохон хөрөнгө оруулалт болох хоёр цэцэрлэг энэ жил ашиглалтад орсон бол ирэх онд хоёр бага сургууль шинээр нээгдэнэ.

Шинэ суваг ТВ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*