Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Допингтой” аваргын цолыг хураах шийдвэр гаргалаа

  • “Допингийн хариу эцэслэн гараагүй байхад нууц задруулсан” гэх үндэслэлээр Баяр наадмын коммисыг шүүхэд өгчээ
  • Хоёулаа “ноёны бөх” учраас хэрхэн шийтгэх аргаа олж чадахгүй өнөөдрийг хүрээд байв
  • Ээлжит хуралдаанаар хоёр бөхийн цолыг хураахаас гадна даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргасан талаар Монгол Улсын шадар сайд, Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл өгөв

Отгон аварга Э.Оюунболд өөрийнх нь шээсийг сольсон гэдэг үндэслэлээр В сорьцоо шинжлүүлэхээс татгалзаж, Баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн байдаг. Харин Д.Цэрэнтогтох начин А сорьцынхоо хариуг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, В сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан. Гэвч хоёулаа амжилт олоогүй. Э.Оюунболд аваргын гомдол дээр шүүх маргаан үүсгэх боломжгүй гээд буцаасан болД.Цэрэнтогтох начны В сорьц нь А-гийнхаас зөрсөнгүй. Тэгвэл дээрх хоёр бөх шинэ үндэслэл гаргаж Баяр наадмыг зохион байгуулах хороог дахин шүүхэд өгчээ.

Тодруулбал, “Допингийн хариу эцэслэн гараагүй байхад нууц задруулсан” гэх үндэслэлээр Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нар Баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн сурагтай. Үүнээс улбаалан хуулийн байгууллагынхан допингтой холбоотой асуудлыг дахин нягталж, шалгахаар болжээ. Түүнчлэн энэ жил улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ажлын хэсэгт багтсан зарим албан тушаалтныг шалгаж эхэлсэн байна. Бүр заримд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ.

Тэгэхийн тулд Дэлхийн допингийн эсрэг төвийн БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторид хадгалж буй сорьцуудтай дээрх 109 бөхийн шинжилгээний хариу таарч буй эсэхийг дахин шалгах аж.

Шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар сольж, олон нийтэд худал мэдээлэл тараасан, албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний хээл хахууль авсан гэх үндэслэлээр тэднийг шалгаж байгаа юм байна. Үүний сацуу 2009-2019 онд улсын наадамд шөвгөрсөн 109 бөхийн (давхацсан тоогоор 192) допингийн шинжилгээг дахин нягтлахаар болжээ. Тэгэхийн тулд Дэлхийн допингийн эсрэг төвийн БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторид хадгалж буй сорьцуудтай дээрх 109 бөхийн шинжилгээний хариу таарч буй эсэхийг дахин шалгах аж.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн хоёроос нь допинг илэрсэн, тэр нь энэ жилийн түрүү бөх, шинэхэн аварга Э.Оюунболд, өсөх идэр начин Д.Цэрэнтогтох гэдгийг зарлаад хоёр сар болов. Гэвч дээрх хоёр бөхөд ямар шийтгэл оногдуулах нь тодорхой бус байсаар өнөөг хүрсэн юм. Хоёулаа “ноёны бөх” учраас хэрхэн шийтгэх аргаа олж чадаагүй хэрэг. Асуудалд нэр холбогдсон хоёр бөхийн хувьд арга саам сэдэж, хугацаа хожихоор хууль шүүхийн байгууллагаар гүйдэлтэй болжээ.

Шинэхэн аваргын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн, дархан аварга, “Аварга” БТДС-ийг үүсгэн байгуулагч Б.Бат-Эрдэнэ нарын нутгийн дүү, бас шавь. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Б.Бат-Эрдэнээс хойш энэ нутгаас түрүү бөх, бүр цаашилбал аварга цолтон төрөөгүй. Тэр утгаараа зүүн аймгийнхан тэр чигээрээ баяр хөөр болсон цаг саяхан. Тиймээс аварга цолоо эргүүлж алдахыг хүсээгүй учраас өнөөдрийг хүртэл элдэв арга саам хайж аргацааж явсан нь үнэн.

Д.Цэрэнтогтох В сорьцоо шинжлүүлсэн нь А-тайгаа таарсан. Харин Э.Оюунболд В сорьцоо шинжлүүлээгүй.

Харин өсөх идэр начин Д.Цэрэнтогтохын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын байгуулсан “Хонгор нутаг” дэвжээний бөх билээ. Баяр наадмын комиссын шийдвэр хэрхэн гарахаас үл хамааран нэг л зүйлтэй санал нэгдэх хэрэгтэй мэт. Энэ бол шударга ёс. Баяр наадмын тухай хуулиар бол допинг илэрсэн бөхийг шийтгэх хоёр зам бий. Эхнийх нь цол хурааж, даваа бүрийг хүчингүйд тооцох. Нөгөөх нь цолыг хэвээр үлдээж, барилдах эрхийг хоёр жилээр хасах. Сураг сонсвол дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Хэнтий нутгийнхан аваргынхаа цолыг хэвээр авч үлдэн, барилдах эрхийг хасуулах дээр санал нэгтэй байгаа аж.

Харин залуу аварга Э.Оюунболдын хувьд барилдааныхаа бэлтгэлд орсон. Энэ нь цолоо хураалгаж, барилдах эрхээ авч үлдэх гэсэн санаа байж болох юм. Шударга байя гэвэл аварга Э.Оюунболдын цолыг хураах нь хамгийн зөв алхам. Монгол түмний өв соёлын нэг хэлхээ, дархлаа болсон үндэсний бөхөд допингтой аварга байж таарахгүй. Хэрвээ барилдах эрхийг нь хоёр жил хасвал түүний давсан даваануудыг хүчингүй болгох заалт манай баяр наадмын тухай хуульд байхгүй.

Тэр утгаараа Э.Оюунболд хоёр жилийн дараа дахиад л аварга цолтойгоо барилдана. Харин түүнд унасан бөхчүүд цолоо ахиулахын тулд дахин хэдэн жил хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Э.Оюунболдод тахим буулгасан бөхчүүд бүтэн жилийн хөдөлмөр, зүтгэлээ алдаж байгаа юм. Өмнө нь улсын начин Б.Суманчулуун, Б.Адъяабат нарын цолыг хураасныг эс тооцвол өөрөөр допинг илэрсэн бөхийн цолыг хураасан тохиолдол үгүй. Барилдах эрхийг нь хоёр жилээр хасаж, чимгийг нь хураагаад л өнгөрдөг байв. Тэгвэл өчигдөр Баяр наадмын комисс нэлээд өндөр ирцтэйгээр хуралджээ. Ингэхдээ улсын наадамд ес давж түрүүлсэн Э.Оюунболд, тав давж, цолоо баталсан Д.Цэрэнтогтох нарын асуудлыг хэлэлцсэн байна.

Тэрбээр мэдээлэлдээ “Д.Цэрэнтогтох В сорьцоо шинжлүүлсэн нь А-тайгаа таарсан. Харин Э.Оюунболд В сорьцоо шинжлүүлээгүй. Ер нь допингийн шинжилгээний хариу зөрсөн тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм билээ. Баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаад дээрх хоёр бөхийн бүх давааг хүчингүй болгож, тэдэнд унасан бөхчүүдэд цол нөхөж олгохоор шийдсэн.

Тэгэхээр А.Мустафад улсын начин, Б.Цэдэнсодномд улсын харцага, Д.Анарт улсын заан, Н.Батсуурьт даян аварга цол, улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгоно. Мөн Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын барилдах эрхийг хоёр жилээр хасахаар шийдвэрлэлээ. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан эл шийдвэр эцсийнх биш. Бид саналаа Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч хэрхэн шийдвэрлэхээс бүх зүйл шалтгаална” гэжээ. Ийнхүү хариуцлага тооцох эрх бүхий субьект нь шийдвэрээ гаргачихлаа. Харин одоо Ерөнхийлөгч хэрхэн шийдэхийг хүлээх л үлдэж байна.

Б. Мөнхзул
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*