Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хятадуудыг ажиллуулж байгаа компаниудад шалгалт хийнэ

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын тушаалын хүрээнд аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас дэд ажлын хэсэг байгуулагдан гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулж буй аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцаж үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг 2019 оны 10 дугаар сарын 21-24-ний  өдрүүдэд  зохион байгуулж байна. Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 5 аж ахуй нэгжид зохион байгуулан гадаадын ажиллах хүч, мэргэжилтний гүйцэтгэж буй ажил үүрэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын орчин нөхцөл, ажиллах хүчний хувь хэмжээнд үнэлэлт дүгнэлт хийж ажиллажээ.

Аймгийн хэмжээнд Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулж буй аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцаж үнэлэлт, дүгнэлт өгөх ажил 2019.10.10-аас нэг сарын хугацааанд үргэлжлэх бөгөөд аймгийн хэмжээнд нийт 23 аж ахуй нэгж хамрагдах юм байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*