Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дуучин Б.Амархүүг хар тамхи түүж, бусдад худалдсан хэргээр шүүнэ

Дуучин Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар прокуророоос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл түүнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг түүж бэлтгэсэн, бусдад худалдсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн гэдгийг прокуророос мэдээллээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байдаг. Тэрбээр өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан юм.

Шүүх хуралдаан 2019 оны аравдугаар сарын 29-ны өдрийн 14:00 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд болохоор товлогдсон билээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*