Дорнод аймгийн мэдээллийн сайт

Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд шинэ өнгө төрхийг нэмэн гарч ирээд буй “ДОРНОД МАРШАЛ” клубийн үүсгэн байгуулагч, багийн эзэн Б.Булгантай ярилцлаа.

material 1

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

“Дорнод Маршал” клуб хэрхэн үүсгэн байгуулагдсан тухай бидэнд танилцуулаач.

Та бүхэнд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе!

Би Дорнод аймгийн унаган хүүхэд. Нэгэн үе манай аймгийн өсвөр үеийн сагсан бөмбөгийн хөгжил сайн байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд зохиогдож буй улс, бүсийн чанартай сагсан бөмбөгийн тэмцээнүүдэд Дорнод аймгийн баг төдийлөн амжилттай оролцдоггүй болох нь харагдсан. Тэр тусмаа “Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо”-оос зохион явуулдаг 21 аймгийн аварга шалгаруулах үндэсний лигийн тэмцээнд Дорнод аймгийн баг оролцдоггүй болoхыг мэдсэн.

Энэ тухай аймгийнхаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг найз нөхөд, дүү нартайгаа ярилцахад тэмцээн уралдаанд орох хүсэл эрмэлзэл байдаг хэдий ч Улаанбаатар хотод бэлтгэл хийх заал, дасгалжуулагч болон бусад хангамжуудаас эхлүүлэн олон асуудал тулгардаг юм байна. Эдгээр асуудалд зохих хэмжээний хөрөнгө оруулалт хийн шийдвэрлэсний үндсэн дээр 2018 оны 9-р сард “Дорнод Маршал” багаа хэдэн нөхдийн хамт үүсгэн байгуулсан.

Material 2

“Дорнод Mаршал” клубийн үндсэн зорилго, баримталдаг зарчим юу вэ?

Сагсан бөмбөгийн спортоор дамжуулан залуусын бие болон сэтгэлзүйн зөв төлөвшилтийг хөгжүүлэх зорилго доор Улаанбаатарт сурч, ажиллаж буй оюутан залуучууд дүү нарыгаа  элдэв хорт зуршлаас ангид байлган, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлж нийгэмд эерэг хандлагыг түгээхэд манай клубийн үндсэн зорилго оршдог.

Мөн мэдээж улс бүсийн шинж чанартай томоохон тэмцээнүүдэд тогтмол оролцож, спортын салбарт Дорнод нутгийнхаа нэрийг өндөрт өргөж явах.

Дорнод аймгийн сагсан бөмбөгийн спортын амжилт болон танай клуб үүсгэн байгуулагдсанаас хойш гаргасан амжилтуудаас дурдвал?

Манай ахмад үеийн төлөөлөл болох “Дээд лиг”-ийн 3 удаагийн аварга “Генералууд”, “Лидерүүд” багийн ахлагч Баатарын Цамбадэлгэр ахаас хойш Дорнод нутгаас сагсан бөмбөгийн дээд лигт тоглосон тамирчин хараахан төрөн гараагүй л байна.

Манай аймгийн хүүхдүүд өсвөр үедээ сагсан бөмбөгийн спортоор идэвхтэй хичээллэдэг, ур чадвар сайн хэдий ч дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод оюутан болж ирэх үед нь зохион байгуулалттай нэгтгэж өгөх клуб байхгүй, дэмжлэг муутай байдаг зэргээс шалтгаалан тус бүртээ Их Сургуулийнхаа багт тоглож байгаад аажимдаа сагсан бөмбөгийн спортоо орхидог байдал ажиглагддаг. Иймээс бид бүхэн клубээрээ дамжуулан энэхүү асуудлыг шийдвэрлэж Дээд лигт тоглодог багтай, тамирчинтай болох цаашлаад Монгол улсаа төлөөлөн тив, дэлхийд өрсөлдөх шигшээ багийн тамирчдыг Дорнод аймгаас төрүүлэн гаргахын тулд эхнээс нь системтэйгээр хүүхдүүдээ бэлдэж байна.

Манай баг одоо “Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо”-оос зохион байгуулдаг “Sprite-D” лиг болон “21 Аймгийн Үндэсний Лигийн Дэд Хэсэгт” амжилттай тоглож байна.

Material 4

2020-2021 оны шинэ улирлын туршид ямар тэмцээн уралдаанд орох төлөвлөгөөтэй байгаа вэ ? Бэлтгэл сургуулилт хэр жигдэрч байна ?

Сагсан бөмбөгийн хувьд шинэ улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан тамирчид, дасгалжуулагчид маань бэлтгэлдээ орсон. Хамгийн ойрын тэмцээн уралдааны тухайд гэвэл “Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо”-оос зохион явуулах гэж байгаа насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 8 сарын 24-29ний хооронд орохоор бэлдээд байна. Үргэлжлүүлэн “Sprite-D” лиг болон “21 Аймгийн Үндэсний Лигийн Дэд Хэсэгт” оролцоно.

Баярлалаа, танд болон баг хамт олонд нь спортын өндөр амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*