Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Ахуйн үйлчилгээний салбарын хөгжил-2019” аян сумдад хүрч ажиллана

Ахуйн үйлчилгээний салбар нь хөнгөн аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцаж, хүн амын хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ахуйн соёлыг хөгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан манай улсын ууган салбарын нэг юм.

“Ахуйн үйлчилгээний салбарын хөгжил-2019” аяны арга хэмжээ 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 15-ны хооронд зохион байгуулагдна. Энэхүү аяны хүрээнд явуулын ахуйн үйлчилгээний баг Халхгол, Хөлөнбуйр, Матад, Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн, Дашбалбар, Чулуунхороот, Гурванзагал сумдад хүрч ажиллана. Мөн 20%-ын хямдралт үйлчилгээ, Ахуйн үйлчилгээний салбарын төлөөлөлд сургалт зохион байгуулах, Хөдөлгөөн- Эрүүл мэнд /хээрийн цай арга хэмжээ/, Сайн үйлсийн аян, Ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн, Спортын тэмцээн арга хэмжээ зэрэг ажлууд зохион байгуулагдана.

Тус салбарт улсын хэмжээнд 60 гаруй мянган хүн ажиллаж байгаагаас манай аймгийн 14 сумын 325 иргэн, аж ахуйн нэгж ажиллаж, 20 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлж, нийгэм, эдийн засагт тодорхой хувь нэмэр үзүүлж байгаа юм. Үүнд: үсчин, гоо сайхан, оёдолчин, гутал засварчин, цаг, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар, алт, мөнгөний дархан, түлхүүр олшруулах үйлчилгээ зэрэг ордог.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*