Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Дорнодод ажиллав

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд 17 аймагт орон нутгийн томилолт хийсэн бол энэ удаад орон нутгийн дахь 30 дахь томилолтоо Монгол Улсын зүүн хязгаар Дорнод аймагт хийлээ. Тодруулбал, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн хуралдаанд оролцож, “ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙ”-н төлөө чуулга уулзалт болон “Хамтдаа хамгаалъя” аяныг орон нутагт эхлүүллээ. Тус үйл ажиллагаанд багш, эмч, сувилагч, малчин, тариаланч, оёдолчин эгэл жирийн ээжүүд залуу бүсгүйчүүдийн төлөөлөл “Илүү сайхан ирээдүйн төлөө” 500 гаруй эмэгтэйчүүд хуран чуулсан юм. МЭХ-ын Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын орлогч дарга Ш.Ёлтай уулзаж цаашид хамтран ажиллах санал солилцлоо.

МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл чуулганы үеэр “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байдлаас болж хүчирхийлэлд өртөх нь их байгаа тул цаашид эмэгтэйчүүдийг боловсролтой болгох, аймаг сум бүрт охид эмэгтэйчүүд рүү хандсан сургалт явуулах мөн илүүг биш ижил эрхийн төлөө тэмцэнэ” хэмээн мэдэгдэв.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*