Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Баавгайг бууджээ

Хөвчийн хүрэн баавгай дахин айлын гэр сүйтгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Бат-Ширээт суманд нэгэн баавгай эзгүй айлын гэр эвдлэн сүйтгэсэн бөгөөд тухайн үед гэрт хүнгүй байсан байна. Сумын иргэд баавгайг бууджээ.

Энэ жилийн хувьд баавгай төв суурин газарт ойртож ирсэн, малчин айлын гэр хотонд халдсан, тэр байтугай хүний аминд хүрсэн тохиолдлууд бүртгэгдсэн билээ. Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд Богд уул, Их тэнгэрийн амны баруун урд, Засангийн амны зүүн урд хэсэгт баавгай явсан ул мөр, баавгайн баас байгааг Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн илрүүлжээ.

Манай аймгийн хувьд хамгийн сүүлд хийгдсэн ан амьтны тооллогоор баавгай тооцогдоогүй гэх боловч энэ оны 9 сараас хойш 7 баавгай Баян-Уул, Дашбалбар сумын суурьшлын бүсэд орж ирсэн мэдээлэл байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*