Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Степ гоулд“ компанийн залуучууд дөрвөн мөчөөс минь чирч зодсон

“Хүн хүнээсээ айж явах ёстойг, тэр тусмаа Монгол хүн Монгол хүнээсээ айж явах ёстойг малчин эмэгтэй би биеэрээ мэдэрч байна “хэмээн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын малчин Д.Мөнгөнхун Олон улсын хүний эрхийн байгууллагуудын өмнө санаашран өгүүллээ.

Хэдэн үеэрээ мал дагаж жилийн дөрвөн улирлыг элээсэн энгийн нэгэн малчин эмэгтэй ийн айдас түгшүүр дунд амьдрах болсон нь орон нутагт нь үйл ажиллагаа явуулаад жил гаруй болж буй Сентерра гоулд компаний охин компани “Степ гоулд “ компанитай холбоотой ажээ.

Тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш том машины цагаан тоосон дунд тэднийх болон нутгийн малчид амьдрах  болсон байна. Түүнчлэн, малын бэлчээр нь хумигдаж, ундны усны хомсдол үүсчээ. Эл байдлыг нутгийн малчид эсэргүүцэж тэмцэл өрнүүлсэн ч эцэстээ сэтгэл санаа, бие мах бодиороо хохироод үлджээ.

Уурхайн залуучууд малчин Мөнгөнхунг  арматур төмрөөр далайн, дээрээс нулимж, дөрвөн мөчөөс нь чирч зодсон байна.

Өнгөрсөн зун Мөнгөнхунгийнх хоёр эр үхэр гаргахад уушги, элэг нь  битүү идээ болсон байжээ.  Энэ тухайгаа нутгийн удирдлагууд болон  малын эмчдээ дуулгасан байна. Дараа нь  хотруу шинжилгээнд явуулсан гэсэн боловч хариу нь ирээгүй гэх тайлбарыг сонссоор өдийг хүрчээ. Цаашлаад энэ тухай ярьвал өөрийнх нь буруу мэтээр загнаж, ойшоохоо больсон талаар тэрээр хэлсэн юм.    Лиценз олгохдоо малчдын газартаа давхардуулж олгосон нь ч зөрчил үүсэх гол шалтгаан болсон байна.  Хэдэн үеэрээ нутаг орондоо амьдарч буй малчид  газрын гэрчилгээтэй байсаар байтал газраа алдаж эхэлжээ.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт амьдарч буй 13 өрх яг энэ байдлаар хохирч тус компанитай нөхөн төлбөрийн хэлцэл хийхээс өөр аргагүйд хүрчээ.

Хүний эрх, хөгжлийн Азийн форум байгууллагаас  Хэнтий болон Дорнод аймагт  байгаль орчин болон нутгийн иргэдэд үзүүлж буй уул уурхайн нөлөөллийг баримтжуулах тайланг  өнөөдөр танилцуулах үеэр олон улсын хүний эрхийн байгууллагууд дээрх үйлдлийг байж боломгүй хүний эрхийн ноцтой зөрчил гэж дүгнэж байна.

Gereg.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*