Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын зах зээлд эргэлдэх мөнгөний урсгалын талаар мэдээлэл солилцов

Өнөөдөр аймгийн ИТХ -ын БОАЖБ -ын хорооноос санаачлан Дорнодын зах зээлд эргэлдэх мөнгөний урсгалыг удирдах боломжийг судалсан хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга, МҮХАҮТ -ын Дорнод аймаг дахь салбарын болон Монгол банк, ХХБ-ны удирдлагууд, Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ, Татварын хэлтэс, БОАЖГ, Статистикийн хэлтэсийн мэргэжилтэнүүд тус тус оролцов.

Дорнод аймагт 2532 ААНБ бүртгэлтэй байна.

Эдгээрийн 1500 ААНБ нь улс, орон нутгийн төсөвт татвар төлдөг бөгөөд тус компаниуд нийлээд 2018 онд 837.0 тэрбум төгрөгний ДНБ үйлдвэрлэсэн байна. Үүний үр дүнд аймгийн төсөв 63.0 тэрбум болж өсөв.

Үүнээс Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр Улсын бүртгэлд бүртгэгдсэн 152 компанийн 81 компани нь улс, орон нутгийн төсөвт 2 орчим тэрбум төгрөгний татварыг төвлөрүүлсэн байна.

Түүнчлэн манай аймгийн ААНБ, иргэд Дорнод аймагт дахь арилжааны 5 банкнаас 232.2 тэрбум төгрөгний зээлийг авсан бол иргэд 95.4 тэрбум төгрөгний хадгаламжтай болжээ.

ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*