Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эрээнцав нутгийн охин Орос дууны тэмцээнд түрүүлж 10 сая төгрөг хүртлээ

Халхголын түүхт ялалтын 80 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор БСШУСЯ, ГХЯ, ОХУ-ын ЭСЯ, UBS телевиз хамтран зохион байгуулсан “Наша песня” орос дууны тэмцээний финалын шалгаруулалт өчигдөр орой Оросын соёл, шинжлэх ухааны төв РЦНК-д боллоо.

Таван сарын турш гурван үе шаттай явагдсан энэхүү тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс цугласан 380 гаруй авьяаслаг уран бүтээлчид орос хэлээр дуулж, өрсөлдсөнөөс Дорнод аймгийн Чулуунхороот сумын харьяат, залуу дуучин  Б.Алтанзул “Гран-При” цомын эзнээр тодорч, 10 сая төгрөгийн мөнгөн шагнал ОХУ-ын дуртай их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулсан байна. Мөн Чулуунхороот сумын сурагч М.Намуунзул тусгай байр эзэлж, “Артек зуслан”-д амрах эрхийн бичгээр шагнууллаа.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*