Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод Политехник коллеж 95 нас хүрлээ

Монголын мэргэжлийн Боловсрол, сургалтын салбар үүсч хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн ууган сургуулиудын нэг болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дорнод аймаг дахь Политехник коллеж үүсгэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойгоо өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол улсад хөдөө аж ахуйн үндэсний боловсон хүчин бэлтгэх чухал зорилтын хүрээнд 1924 онд ”Мал эмнэх ба боловсруулан сайжруулах сургууль” нэртэйгээр байгуулагдаж, малын бага эмчийн ангид 15 сурагч элсүүлэн хичээллэж эхэлснээр үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй бөгөөд 2012 онд Дорнод аймаг дахь Политехник коллеж болон өргөжиж өдгөө Д.Энхжаргал захиралтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд 28.000 гаруй мэргэжилтэн болон мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн гаргажээ.
Тус сургуулийн түүхт 95 жилийн ойн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч бөгөөд тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганбат, Тус сургуулийн Захирал асан н.Цэгмид, Политехникийн коллежийн захирал Д.Энхжаргал нар нийт багш, үе үеийн ахмадуудад мэндчилгээ дэвшүүлж, оюутан залууст сурлагын амжилтыг хүсэн ерөөлөө.
Мөн энэ өдөр сургуулийн ажилтнууд болон ахмад багш нарыг Монгол улсын Засгийн газар болон аймаг, хотын шагналуудаар шагнаж урамшуулсан бөгөөд зочид төлөөлөгчид, үе үеийн ахмад багш ажилчдад Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчид болон Политехникийн коллежийн багш, ажилчид, оюутан сурагчид урлагийн тоглолтоо сонирхууллаа.

ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖ ISO 45001:2018 СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ МОНГОЛ УЛСЫН АНХНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дорнод аймаг дахь Политехник коллеж нь ХЭМАБ-н удирдлагын тогтолцооны олон улсын OHSAS 18001:2007 стандартаас, ISO 45001:2018 он руу шилжих төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Тэрээр өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр түүхт 95 жилийн ойн баярын үйл ажиллагааны үеэр гэрчилгээгээ гардан авч ХЭМАБ-н менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандартыг хэрэгжүүлэгч Монгол Улсын анхны сургалтын байгууллага боллоо.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*