Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Арын төв замыг хучиж эхэллээ

Энэ жил Дорнод аймгийн Чойбалсан хотод авто замын томоохон бүтээн байгуулалт хийгдэж буй нь Арын төв замын шинэчлэл юм. Авто зам барих 10,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилгаар 2019-2020 оны Улсын төсөвт сууж, батлагдсан байдаг.
 
Замын ажил эхлээд гурван сар гаруйн хугацаа өнгөрсөн ч гүйцэтгэгч компанийн ажил удаашралтай байна гэх иргэд, жолооч нарын шүүмжлэл, бухимдал тасрахгүй байгаа.
 
Иймээс өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Болорчулуун замын ажлын явцтай очиж танилцан, гүйцэтгэгч “Арцсуврага” ХХК-ийнханд цаг агаар хүйтрэхээс өмнө хучилтаа яаралтай эхлүүлэх шаардлага тавьсан.
 
Тэгвэл замын гүйцэтгэгчид энэ долоо хоногоос авто замын хучилтын давхаргыг тавьж эхлээд байна. Зам тавихад суурийн ажил хамгийн их цаг авдаг. Тус компанийн амлаж буйгаар энэ жилдээ авто замын зорчих хэсгийг ашиглалтад оруулаад ирэх хавар явган болон унадаг дугуйн зам, замын нэмэлт байгууламжуудыг тавих юм байна.
 
Нутгийн цаг агаар энэ долоо хоногт өдөртөө +10 хэмээс дээш дулаан байх төлөвтэй байна. Хөрсөн дээрх агаарын температур +5 хэмээс дээш байгаа тохиолдолд хучилт хийх боломжтой байдаг ажээ.
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Symiin irgen гуай өгүүлрүүн:

    Zamiin temdeg Lee tsagaan zyrvasiig uagaad ctandrtiin bys bydgaar bydaj bga um be uamar haryutslaggvi bas cetgel bhgvi esvel ene dornotiinhon medehgvi teneg gej bodood bgaa um yy ta naraas ih Mongo Farah geed bgaa um yy tanai gvitsetgesen ajild chini auydit byuy canhvvgiin barimtiin shalgalt hiilgvvlne shvv ectoi hogiin cetgelgvi kompani bna

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    овоо ш дээ. ойрд сонсоогүй аятайхан мэдээ байх чивээ. одоо энэ сайхан дулаан байгаа дээр амжуулаад дуусгачаасай

  3. Zzzzz гуай өгүүлрүүн:

    Huurhun orohoor Hutchins’s medee yu.chanargui yum bolnodoo

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*