Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох ажлаа хүлээлгэж өглөө

Өнөөдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан 71.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “зохион байгуулалтын” гэх асуудал байгаа бөгөөд МАН-ын бүлэг завсарлага аваад эргэж орсон.

Энэ үеэр хурлын дарга Л.Хишигтогтох үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч буйгаа мэдэгдлээ. ИТХ-ын төлөөлөгчид түүнийг бүрэн эрхээсээ татгалзсан шийдвэрийг дэмжсэнээр хурал тодорхойгүй хугацаагаар завсарлаж байна. Одоо намын бүлгүүд ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх ёстой.

Аймгийн МАН-ынхан ИТХ-ын даргаа солих нь гэсэн яриа чих дэлсэх болсон. Тодруулбал МАН-ын зарим төлөөлөгчид аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтохыг огцруулж, оронд нь ИТХ-ын төлөөлөгч П.Гэрэлбаатарыг томилохоор ярилцсан гэх мэдээлэл тарсан юм. Төлөөлөгч П.Гэрэлбаатар энэ талаар олон нийтийн сүлжээнд юу гэж бичсэнийг сийрүүлье.

2019 оны 10-р сарын 14-нд аймгийн ИТХ хуралдах гэж байгаатай холбогдуулан ганц нэг санал бодлоо хэлье.Аймгийн ИТХ гэдэг бол зөвхөн шагнал урамшуулалын тухай, эсвэл ЗДТГ-ын өргөн барьсан асуудлыг л хэлэлцдэг байгууллага биш юм.
Тэр тусмаа ИТХ-ын дарга гэдэг бол өрөөндөө бүгж суудаг эсвэл хурал, семинар, найр наадам хэсээд явдаг бус аймаг орон нутгийн эрх ашгийг 1 дүгээрт тавьж, ард түмнийхээ дунд хөдөө хөхөрч гадаа гандаж явж, сонгогчдын санаа бодлыг сонсож,тэндээс гарсан санал хүсэлтийг хурлын бодлого шийдвэр, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлж ажиллах учиртай.
Нутгийн Удирдлагын Ордоны барилга, хойд төв замын ажил, аймгийн төв болон хөдөө орон нутгуудад хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, тендерийн ажлууд гээд шахаж шаардаж хийлгэх, шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан олон ажил, асуудал байна.Энэ бүхэн зөвхөн аймгийн Засаг даргын ажил биш юм.
Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Зөвлөлийн даргын хувиар архидалт, хар тамхи, гэр бүл салалт, малын хулгай гээд нийгэмд бугшаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг хайж, соён гэгээрүүлэх ажилд манлайлан оролцож байх үүрэгтэй.

Энгийнээр хэлэхэд Хурлын дарга, Засаг дарга хоёр бол энэ Дорнод гэдэг айлын аав, ээж нь юм.Хоёулаа хамтдаа өрх гэрийнхээ сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр цаг наргүй ажиллах учиртай юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    8-р ангийн боловсролтой Хар Гэрлээ барах уу. Уг нь донгио Хишгээг хусах нь зvйтэй шvv.

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Hishigtogtoh darga shig darga manai aimagt baihgui de mundag hunee unagala da mu horchid

  3. zochin гуай өгүүлрүүн:

    Энэ Гэрэлбаатар чадах уу өөрийгөө их л мундаг хүн гэж бодоод байх шиг байна. эхлээд наад ИТХ хэдэн удаа гарчих, дараа нь төлөвш, тэгээд бодитой юм яр.

  4. zochin гуай өгүүлрүүн:

    gerelbaatar mundag sh dee ataarhuu humuus uheh gej bh shig bna

  5. Зочин гуай өгүүлрүүн:

    Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр өөрчлөгдөхгүй. Хэн ч байсан адил

  6. ИРГЭН БИ гуай өгүүлрүүн:

    НИЙГМИЙН АЛЬ Ч САЛБАРТ, ТӨРД ТУРШЛАГАТАЙ ХҮН ЧУХАЛ ШҮҮ. БОЛОВСРОЛ—- СӨБ-Н БОДИТ ЖИШЭЭГ ХАР

  7. Ха гуай өгүүлрүүн:

    Гэрэлбаатар 2 гүй сэтгэлээр ажиллхуу аймгийн төв дэх газрыг хусаж дуусах юм байнадаа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*