Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Төрийн албанд ажиллах сонирхолтой иргэн бүр хамрагдах боломжтой

Төрийн албаны ерөнхий шалгалт зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Э.Нандин-Эрдэнэтэй ярилцаж зарим зүйлийг тодрууллаа.

ТА ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨЧ?

– Монгол улсын төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдаж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн. Өмнөх хуулинд иргэд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад ордог байсан бол энэ хуулийн шинэ зохицуулалтаар ерөнхий шалгалт болон тусгай шалгалтыг өгдөг болсон. Энэ зохицуулалтын дагуу ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд зарлаж 2019 оны 10 дугаар сарын 01-ээс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд улс, орон даяар цахимаар бүртгэл явагдаж байгаа.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ НЬ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТААС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?
– Өмнөх төрийн албаны хуулийн хэрэгжилтээр бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг өгч байсан тэр нь Боловсрол, мэргэжил, ажлын туршлага шаарддаг байсан бол ерөнхий шалгалт нь төрийн албанд ажиллах сонирхолтой иргэн бүр хамрагдаж 3 жилийн хугацаатай нөөцөд бүртгүүлэх боломжтой.

ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ОРОХЫН ТУЛД ЯМАР БОЛЗОЛ ХАНГАСАН БАЙХ ЁСТОЙ ВЭ?
1.Монгол Улсын иргэн байх
2.Дээд боловсролтой байх
3.Эрүүгийн хуульд заасан авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх
4.Сэтгэцийн өвчин эмгэггүй байх
5.Цэргийн алба хаасан байх
6.Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх
7.Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх
8.Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх
9.Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх ёстой. Эдгээрийг хангаж буй иргэн бүр дээрх шалгалт өгөх болзлыг хангаж байна гэж үзнэ.

БАЯРЛАЛАА.

Иргэд та бүхэн Төрийн албаны Ерөнхий шалгалтын зарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтуудаас авах боломжтой.

http://csc.gov.mn/, http://dornod.gov.mn/

Аймгийн ЗДТГ-ын ОНХА

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Амгаа гуай өгүүлрүүн:

    Мундаг шүү. Амжилт хүсье!

  2. зочин гуай өгүүлрүүн:

    мундаг ааш зан сайтай жинхэнэ төрийн албан хаагч шүү

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*