Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Манжуурт Консулын газар байгуулна

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод Дорнодчууд олноор зорчдог. Тус хот нь гурван улсын хилийн бүсэд байршилтай боомт хот бөгөөд Монголоос тогтмол нислэг хийгдэж байна.

Өмнө нь тус улсын Хайлаар хотод байрлаж, Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалан ажиллаж байсан  Консулын газрыг 2017 онд татан буулгаж, Хөлөнбуйр, Хянган аймгийн асуудлыг Эрээний Консулд шилжүүлсэн юм. Ингэснээр Эрээний консулын ачаалал нэмэгдэж, Сүмбэр, Хавирга, Баянхошуу боомтоор зорчих иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд цаг хугацаа, орон зайн хувьд ихээхэн бэрхшээл учрах болсон байна.

Иймээс хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Манжуур хотод Консулын газар шинээр нээн ажиллуулах талаар ГХЯ-ны саналыг УИХ-аар хэлэлцэж байна.

 

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*