Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Сураггүй болсон хүнийг автомашинаас гадна дрон ашиглаж олжээ

Өнгөрөгч ням гарагт буюу 10 дугаар сарын 6-ны өдөр Баян-Уул сумын төвөөс урагш 65 км орчимд, Харчулуут багийн “Хангай нуур-Өвдгийн булаг” гэдэг газар оршин суудаг 26 настай Х гэдэг эрэгтэй морьтой гэрээсээ гараад сураггүй болжээ.

Ингээд Баян-Уул дахь гал унтраах, аврах ангийнхан болон сумын ЗДТГ-ынхан 160 км-ийн тойрогт эрэл хийж, уржигдар олжээ. Эрлийг явуулахдаа автомашин, мотоциклоос гадна нисгэгчгүй төхөөрөмж буюу дрон ашигласан байна.

Иргэн Х нь гэрээсээ баруун урд зүгт 7 км-т байсан бөгөөд аврагчид эмнэлэгийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*