Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Баавгайг суурьшлын бүсээс холдуулах гэж ууланд сэг зэм байршуулж эхэлжээ

Идэш тэжээлийн хомсдолоос үүдэж баавгай уулнаас бууж, хүн суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол сүүлийн үед Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгуудад нэмэгдэж байна. Өмнө нь 1966, 1980 онд ийнхүү иргэдийн сууршилийн бүс рүү баавгай олноор орж ирэх, иргэд рүү дайрах тохиолдол гарч байжээ. Үүнийг мэргэжилтнүүд “баавгай хорхойсох буюу хоол тэжээл олж идэхийн тулд хөдөлсөн болгон руу дайрах” гэж нэрлэдэг байна.  Иймд сүүлийн өдрүүдэд Сэлэнгэ, Дорнод аймгуудад цагдаа болон онцгой байдлын албан хаагчид, байгаль орчны байцаагч зэргээс бүрдсэн шуурхай бүлгүүд ажиллаж иргэдэд заавар зөвлөгөө өгөх цаашлаад био техникийн арга буюу ууланд малын сэг зэмийг байршуулж эхэлжээ. Учир нь ийнхүү ууланд орхигдсон малын сэг зэмийн үнэрээр баавгай хоол тэжээл хайж уул руу дайждаг байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*