Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хоёр шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ

Дорнод аймгийн төв Хэрлэн сумын 1 дүгээр багт 120, 6 дугаар багт 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгүүд өнөөдөр нээлтээ хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар төсөвт суугдсан энэхүү хоёр цэцэрлэгийн барилгын ажил 2018 онд эхэлж, энэ зун улсын комисст хүлээн авсан юм.

Хэрлэн сумын 1-р багт байрлах 18 дугаар цэцэрлэг 5 бүлэгтэй 120 хүүхдийн хүчин чадалтай 23 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Дорнын оч” XXK барьж гүйцэтгэжээ.

Хэрлэн сумын 6 дугаар багт шинээр ашиглалтад орж буй 17 дугаар цэцэрлэг нь 6 бүлэг 150 хүүхдийн хүчин чадалтай, 24 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байна. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг улсын төсвийн 1,3  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “ДОЦ” ХХК барьж гүйцэтгэсэн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*