Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Х.Болорчулуун: Арын төв замын гэрээг байгуулсан этгээдүүдийг АТГ-аар шалгуулна

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнөөдөр Чойбалсан хотын арын шинэ төв замын ажлын явцтай танилцаж, хүйтрэхээс өмнө ажлаа шуурхайлахыг анхааруулжээ.

Энэ үеэр анх зарласан тендерийн шаардлага, журмыг зөрчиж, зам ашиглалтад оруулах хугацааг бүтэн жилээр хойшлуулан гэрээ байгуулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байж  болзошгүй  тул АТГ-аар шалгуулна гэж мэдэгдсэн тухай цахим хуудсандаа бичжээ.

Х.Болорчулуун: ХАРАМСАЛТАЙ НЬ  АРЫН ЗАМЫН АЖИЛ УДААШРАЛТАЙ ЯВАГДАЖ БАЙНА.

Аймагтаа нэг сайхан цэлгэр замтай болох гэж зураг төслийг нь хийхээс авахуулаад 11 тэрбум төгрөгийн өртгийг төсөвт суулгатлаа чамгүй удаан хугацаанд хөөцөлдсөн. Гэтэл замын тендерт шалгарсан компани ажил удаашруулж, иргэдийн амьдрах орчин, зорчих хөдөлгөөнд төвөгтэй байдал үүсгэж байна.

Ажил гүйцэтгэгч “Арцсуврага” компани материалын таталт хангалт оройтох, машин техникүүд нь түлшгүй саатах үзэгдлүүд гарч, улмаар хугацааны хувьд хоцрогдолтой явж байгаа.
Энэ компанийн тодорхой хувийг МАК компани эзэмшдэг юм байна. Ашиг алдагдлыг нь хүлээх хувь хүртэгч компаниа хөрөнгө мөнгөөр гачигдуулалгүй, ондоо багтаан чанартай зам бариулахад МАК-ийн тус дэм, сэтгэл дутав уу гэлтэй.

Замын санхүүжилт 2019-2020 оны төсөвт хуваагдаж суусан боловч гүйцэтгэгч 2019 ондоо багтаан өөрийн хөрөнгөөр ажлаа бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэж өгөхөөр тендерийн шаардлага, журамд заасан юм. Үлдэгдэл санхүүжилт он гармагц шилжинэ. Гэтэл тендерийн хуулийн хугацааны шаардлага, журмыг зөрчиж, зам ашиглалтад оруулах хугацааг 2020 оны 10-р сар болгож өөрчлөн “Арцсуврага” ХХК-тай гэрээ байгуулсан байна.

Хууль зөрчсөн энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт өөрийн биеэр гомдол гаргаж, гэрээ байгуулсан холбогдох этгээдүүдийг шалгуулах болно гэдгээ өнөөдөр замын ажлын явцтай танилцах үеэрээ мэдэгдсэн юм.

Мөн өвөл хаяанд ирсэн энэ үед хоног, цаг, минут бүрийг ашиглаж, ажлаа шуурхайлахыг шаардаж, анхаарууллаа.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Бас л хуйвалдаан болж л дээ. Цаана нь бөөн мөнгө угаалт, яриа хөөрөө. Ард иргэд бид л хохирч байна. Сайн шаардаж ажлыг нь шуурхайлуулаад өгөөрэй

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    өөрөө шаачихаад хуцдаг халтар вэ

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Тендер шалгаруулалт хийхдээ энэ компани өөр ямар ажил хийж байгаа энэ ажлыг хийх хүчин чадал, хөдөлмөрийн хуваарилалтыг нь үзэж шалгаруулж байх хэрэгтэй. Налайхад том зам дээр ажиллаж байгаа компанид тендер өгдөг л буруу байна. Төвийн замдаа анхаараад хөдөаний замыг 2т тавьж байна

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*