Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ардын нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хуулийн хугацаанд хэлэлцэн баталлаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэн, гишүүдийн 61 хувийн  саналаар хүлээж авлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд ямар байр суурь илэрхийж байсныг сонирхуулъя.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Зөвшилцөл өнөөдөр үргэлжилж байгаа. Хэрвээ хоригийг хүлээж авах эсэхээс дараагийн асуудал шийдвэрлэгдэнэ. Бид энэ хуулийн алдаагаа засаад намууд ойлголцоод эцсийн боломжоо ашиглаад үзье гэж байгаа. АН ардчиллыг, ардчилсан Монгол Улсыг бий болгохдоо түүчээлэн оролцсоны хувьд энэ хуулийг зөв засаглал руу оруулахын төлөө саналаа гаргасан. Энэ цаг минутаас хойш танай манай намын тухай асуудал байхгүй. Хоригийг хүлээж авбал бүх зүйл задраад унана гэдэг айдсаасаа салах хэрэгтэй. Эцсийн эцэст энэ хоригийг хүлээж авч, ардчилсан парламентаа хамгаалъя.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Би иргэдтэй уулзаж ярилцсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэд дэмжиж байгаа. УИХ-ыг хариуцлагажуулах, УИХ-ын босгыг өндөрсгөж байгаа. Жирийн иргэдийн яриад байсан хот тосгоны асуудлыг Үндсэн хуулиар шийдэж байгаа. Хамгийн гол нь шүүхийн хараат бус асуудлаар сахилгын хороо байгуулсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Энэ парламентын гурван нам, нэг бие даагч бүрдүүлсэн, анх. Гэхдээ нэг нам нь нэг хүнээ алдаад, нэг нам нь бүлэггүй болоод байгаа. Өнөөдөр ард түмнээс санал асуулга явуулахаар ирц хүрэхгүй бол ард түмний буруу болчих гээд байна. Ард түмнээс тодорхой зүйл асуух ёстой. Түүнээс биш 19 бүлэг 34 зүйлийг бүгдийг нь уншуулж, хариулт авах гээд байна. Ерөнхийлөгч хориг тавихдаа бүхэлд нь блоколдгоо болимоор байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Бид одоо боосон Үндсэн хуулийн төслөө задалвал харамсалтай байна. Харамсаад ч барахгүй зүйл болно. Дордуулсан 7 өөрчлөлтийг зассан байгаа. Залуу үе ямар нийгэмд байх вэ гэдгийг шийднэ. Аль болох ойлголцохын төлөө явж байна. Бүгдээрээ л улс орны эрх ашгийн төлөө гэж байгаа. Гэтэл яг амьдрал дээр тулаад ирэхээр олон ашиг сонирхол байдаг юм байна. Эрсдэл багатай гаргахын төлөө явж ирсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Өнгөрсөн бүтэн сар, хоёр жил, 10 жил Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярьж байгаа. Өдий хүртэл боогоод ирсэн төслөө цааш явуулах сонирхол хүн бүрт байгаа байх. Хамгийн гол нь гурав дахь хэлэлцүүлэг явагдвал шийдсэн зүйл үрэн таран болчих вий гэж байна. Тиймээс л хоригийг хүлээж авахгүйгээр ард нийтээс асуугаад явбал ямар вэ гэж байгаа.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг батлуулахын төлөө бид явж байгаа. Ерөнхийлөгчий хоригийг хүлээж авахаар Үндсэн хуулийн өөрчлөлт задрах уу. Эсрэгээрээ хоригийг хүлээж авахгүйгээр Ард нийтийн санал асуулга явуулах нь эрсдэлтэй. Ерөнхийлөгч агуулга дээр нь хориг тавиагүй. Хоригийг хүлээж аваад тогтоолдоо өөрчлөлт оруулаад Ард нийтийн санал асуулгыг явуулах хэрэгтэй.

Д.Лүндээжанцан: Монгол орон өөр замаар явах хөрс суурь болчих вий гэхээс би айж байна

Гэрэл зургийг MPA.mn

17:00 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Би 2020 оны УИХ, Засгийн газар яаж ажиллах бол гэхээс эмээж байгаа юм. Төрийн хяналт сайжирвал хүний эрхийн баталгаа болно. Эцсийн эцэст улс орон, ард түмэн л хохирдог. Бидний хийж байгаа өөрчлөлт буруу замаар яваагүй юм билээ. Энэ нэмэлт өөрчлөлтийг дэмжихээс аргагүй байгаа. Бид арайхийж боосон зүйлээ 2020 оны парламент хэлэлцээд, цаашдаа явна гэдэг эргэлзээтэй. Парламентын засаглал хэрэггүй, явцгүй юм байна,  Монгол орон өөр замаар явах юм байна гэсэн хөрс суурь болчих вий гэхээс би хамгийн ихээр айж байна. Аль болохоор зөвшилцөл, зөв гарц олж ирэхийн төлөө л ажилласан.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

-Энэ хоригийг дэмжих нь зүйтэй. Яагаад гэвэл гарц юм. Хэрвээ хоригийг хүлээж авахгүй бол мухарт шигдэх болно. Хоригийг хүлээж авсны дараа хууль задарчихна гэсэн асуудал байхгүй. Задрахгүй байх нөхцөл бололцоо байгаа. Шүүхтэй холбоотой, баялагтай холбоотой асуудлыг хөндөж болохгүй. Хоригийг хүлээж авснаар хуулийн төслийг унагаая гэж яриагүй. Өөрсдөдөө зохиомол айдас үүсгээд байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-Эрх баригч нам хоригийг хүлээж авахгүй бол ҮХЦ-д очно. Хүлээж авбал гуравдугаар хэлэлцүүлгээрээ баталж чадахгүй гэх эргэлзээнд ороод байгаа. ШИНЭ нам энэ хуулийн төслийг дэмжиж байгаа гуравдугаар хэлэлцүүлэгт оруулж өгсөн.

С.Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН өөрсдөө унагаасан

16:20 цаг:

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

-Би маш их харамсаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, удаан хугацаанд явж байгаа энд хүрээд зогсож байна. Манай намын зарим  нөхөд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, энд хүрээд оршуулахаар төлөвлөсөн гэж ойлгож байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах санал анх аль намаас гарсан бэ? Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт оо. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хоёр хуулийн зөрчил үүссэн. Зөрчил үүссэн тохиолдолд Үндсэн хуулиа барьдаг тогтсон заалттай. 62-ын бүлэг Үндсэн хуулиа барьсан бол яг л энэ хавханд орох байсан. Зургаан сараас хойш, үүнээс ч өмнө хоёр жилийн өмнө хэлэлцүүлэг явсан. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сайдын хэлсэн болгоноор явж байсан. Бид Ерөнхийлөгчөөс, АН-ын зөвлөлөөс санал авч, зөвшилцөл хийсэн. Гэтэл төд удалгүй энэ зөвшилцлийг хүлээж авахгүй гээд гарсан. Гэтэл одоо болохоор Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг явуулахгүй гэж байгаад маш их харамсаж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-2016 онд МАН мөрийн хөтөлбөр дэвшүүлж оролцсон. Төр шиг төртэй, улс шиг  улстай болохыг бид мөрийн хөтөлбөртөө тусгаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаас шийднэ гэсэн. Ингэхдээ ард түмнээсээ асууж байж шийднэ гэсэн. Үүнээс хойш хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалт зохион  байгуулсан, 5,7 сая саналыг тусгуулсан. Ингээд Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өөрийн бланс дээрээ Ард нийтийн санал асуулга явуулах талаар тусгасан. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд өөрийн саналаа хуулийн төсөл хэлбэрээр оруулж ирсэн.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал дандаа Үндсэн хуулийн төсөл хэлбэрээр оруулж ирж байсан.

ЕТГ-ын дарга З.Энхболд: 

-1999 онд УИХ Үндсэн хуульд дордуулсан 7 гэдэг нэр хоч авах хүртлээ долоон өөрчлөлт хийсэн. Үүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг гаргасан. Ерөнхийлөгч энэ хуульд нийцүүлж, бусад төслийг саналын түвшинд хэлэлцэнэ гээд хажуугийн санал оруулсан. Тийм учраас үүнийг төсөл санал гэж хоёр үгээр нэрлэсэн. 1999 оны өөрчлөлтийг тэр жил нь ҮХЦ хүчингүй болгоод, УИХ дараа жил нь өөрчлөлт оруулж байсан юм. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Гэхдээ процессийн хуулийг зөрчиж болохгүй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Би Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Х.Нямбаатар гишүүнтэй адил харамсаж байна. Олон цаг хугацаанд хэлэлцэгдсэн. Гэхдээ нэг намын мөрийн хөтөлбөр шиг юм яриад байх юм. Үндсэн хуулийн төслийг та нар өөрсдөө унагаасан. Анхны хэлэлцүүлэг яваад эхлэхэд АН шаардлага тавьсан. Хууль зөрчиж эхлүүлсэн гэдэг анхааруулгыг удаа дараа өгсөн. Харамсалтай нь үнэмлэхүй олонхидоо эрдээд явсан. Бүрэн боломжтой хүч чадалтай нам сөрөг хүчин рүүгээ муу муухайгаа чихэж болохгүй. Та нар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөвлөлдөх санал асуулга гээд хуулинд байхгүй зүйл явуулсан. Өөрсдийн томилсон төрийн албан хаагчдыг оролцуулсан. Хоёрдугаар хэлэлцүүлгээр нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөл бантан болсон. Дараагаар нь хариуцлагаас зугатааж ард түмэн баталсан гэх улс төрийн явуургүй заль хэрэглэх гэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Би 62 гишүүнд гарын үсэг зурсан нь үнэн. Санаачилсан хүмүүс нь аваад гарах байх гэж бодсон. Тэгээд зөвшилцлийн хаалга хаагдсан. АН-ын, Ерөнхийлөгчийн оролцоогүй явсан учир түгжээнд орсон. Надыг хүсээгүй байхад зөвшилцлийн ажлын хэсэгт оруулсан. Одоо ч хоёр дахь зөвшилцлийн ажлын хэсэгт намайг хүсээгүй байхад оруулсан. 108, 99, ашигт малтмалын асуудал байсан. Бүлэг дэээр хэлэлцэхэд холимог тогтолцоо, 108, таван жил нь унасан. Дэжжиж байсан гишүүд нь өөрсдөө бүлгийн хурал дээр унагасан.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*