Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Махатма Гандигийн чандарыг хулгайлжээ

Энэтхэгийн төвийн нутгийн Мадхья Прадеш мужийн дурсгалыг цогцолборт хадгалагдаж байсан Махатма Гандигийн чандарыг үл таних хүмүүс хулгайлсан байна. Би-Би-Си агентлагийн мэдээлснээр, энэ хэрэг Энэтхэгийн үндэсний чөлөөлөх хөдөлгөөний удирдагчийн мэндэлсний 150 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 2-нд гарчээ.

“Ойн өдрийг тохиолдуулан би өглөө эрт хаалгыг нээсэн, харин орой ирэхэд Гандигийн чандар алга болсон байсан” гэж дурсгалын цогцолборын сахиул хэлжээ. Түүний ярьснаар, үл таних хүмүүс мөн удирдагчийн зураг бүхий зурагт хуудсан дээр “урвагч” гэж бичээд урсан байжээ. Мужийн цагдаагийн ажилтнууд “Энэтхэгийн үндэсний эв нэгдлийг алдагдуулах” зорилгоор үйлдсэн хулгайн хэргийн сэжигтнүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Би-Би-Си агентлагийн онцлон тэмдэглэснээр, Ганди хинду болон лалын шашинтнуудыг энх тайвнаар зэрэгцэн оршихыг дэмждэг байсан учир Энэтхэгийн зарим үндсэрхэг үзэлтнүүд одоог хүртэл түүнийг урвагч гэж үздэг аж.

Махатма Ганди 1948 онд хэт давруу үзэлтнүүдийн “Хинду Махасабха” бүлэглэлийн идэвхтнүүдийн халдлагад өртөн амиа алдсан билээ. Түүнийг хинду шашны ёс заншлын дагуу чандарласан бөгөөд чандарыг нь Энэтхэгийн янз бүрийн мужийн  хэд хэдэн дурсгалын цогцолборт байрлуулжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*