Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

БНМАУ-ын анхны эмэгтэй баатар Т.Борын хөшөөг хог дээр хаяжээ

Түүх соёл, хөшөө дурсгалдаа хайр гамгүй хандлаа гэж шүүмжлэх хүн олон.

БНМАУ-ын анхны эмэгтэй баатар, Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Түвдэнгийн Борын хөшөөг нураан, хог дээр хаясан нь олон хүний эгдүүцлийг төрүүлж байна. Хөшөөг нь нураасан ч эвтэйхэн хадгалж болно доо, уг нь.

Ардын хувьсгалаас хойш төрсөн 61-хэн баатрын нэг, XX зуунд Монгол Улсын баатар хэмээх эрхэм алдрын эзэн болсон хоёрхон хүний нэг тэрбээр 1913 онд төрсөн. Т.Бор 17 насандаа тухайн үеийн Богд хаан аймгийн Шанхай уулсын хошууны ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдсон.

1932 оны хавар Ганжирваа хувилгаан (Одоогийн Баян-Овоо сумын төвлөрч байгаа Долоо шар загийн хөндийн том лам) түүний хамсаатан Дэл хөнжлийн нутгийн Дэлэгсамба, тэдний гар хөл бологсдын үг ятгалганд сохроор итгэн уугуул нутаг усаа орхин харийн нутгийг зорин нүүхээр зэхсэн, хөдөлсөн ардуудад төр засгийн бодлогыг танилцуулан тэднийг буцаахаар Т.Бор хэсэг нөхдийн хамт ухуулга хийж явжээ.

Тэгж явахдаа Их Шанхайн зүүн хойд арын Гүнзаараг гэдэг газар отоонд орж хүчинд автан баригдсан юм.  Тэднийг Лүнгийн хийдэд аваачиж, баян Мөнх-Очир гэгчийн байшинд заримыг нь алдлан хүлж, заримыг нь эсгийн дотор зөрүүлэн боож хонуулаад байцаан эрүү шүүлт тулган тарчилган зовоожээ. Маргааш өглөө нь эртлэн “Тугийн цохио ” хэмээх нэг талаасаа налуу, нөгөө тал нь дөрвөн метр өндөр цавчим цохион дээр аваачин буудаж, нисгэн дээрээс нь том хад, чулуу нураан Т.Борыг 19 настайд нь хороожээ.

Тэдний дотроос Цогцолын Сайнбаяр гэдэг хүн хөндий цээжээрээ буудуулсан ч мөлхөж яваад Даваа гэгч эмэгтэйн ачаар амьд гарчээ. Улмаар тэрбээр хувьсгалын эсэргүү нарын харгис үйл явдалыг илчлэн, зоригт эмэгтэй Т.Бор болон түүний нөхдийн баатарлаг эх орон ард түмнийхээ энх амгалан байдлын төлөө тууштай тэмцэгч байсан алдар гавьяаны амьд гэрч болсон билээ.

МХЗЭ-ийн 50 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1971 онд Т.Борд Монгол Улсын баатар цол нэхэн олгосон юм.

“Талын цуурай” кинонд Л.Тунгалагийн бүтээсэн дүрээр олон хүн Түвдэнгийн Борыг төсөөлж, хайрлан хүндэлж явдаг билээ. Сонирхуулахад, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургуулийг түүний нэрэмжит болгосон юм.

Б.БУЯНДАЛАЙ

EGUUR.MN

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*