Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хүүхдээ алдсан ээж рүү залгаж “Хоёр хүүхэд үлдсэн байна шүү дээ” гэжээ

Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллаж байгаа Д.Сарангэрэл нь салбарын шинэчлэл, өдөр тутамдаа өндөр хариуцлага ярьж, мэдээлж байдаг. Мөн эх хүн, эмэгтэй хүнийхээ хувьд, сэтгүүлч хүнийхээ хувьд Эрүүл мэндийн салбарын хариуцан ажиллах У.Хүрэлсүх сайдын саналыг хүлээж авсан хэмээн анхлан тус яаманд томилогдож байсан. Д.Сарангэрэл сайд томилогдож байх үеэсээ л олон мэргэжлийн эмч нарын бухимдлыг төрүүлж байсан цаг саяхан.

-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛД ЁС ЗҮЙ БИЙ ЮУ?-

Харин эх хүний сэтгэлээр ард түмэндээ хандана хэмээн хэлж суудаг Д.Сарангэрэл сайд дөнгөж төрсөн эмэгтэй рүү өөрөө утас цохиж ёс бус аашилсан мэдээлэл манай редакцад ирэв.

Учрыг тодруулбал, Дорнод аймгаас гурван ирэх хүүхэд төрүүлэхээр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд ирж улмаар эмчийн буруугаас болж нэг хүүхдээ алдсан эмэгтэй сайд руу гомдол бичиж илгээжээ. Гэтэл сайд Д.Сарангэрэл албан утас болох 51-тай дугаараас залгаж төрөөд удаагүй, хүүхдээ алдаад удаагүй эмэгтэйгээс юу болсныг тодруулсан байна. Ингэж утсаар ярьж байх үеэрээ тэрээр “гурван хүүхэд төрүүлсэн юм байна. Харин нэг нь л нас барсан. Цаана нь хоёр хүүхэд үлдсэн байна шүү дээ”. “Хүүхэд өнгөрхөөсөө өмнө нь эхийгээ хуурдаг шүү дээ” хэмээн сэтгэлийг нь урсан байх юм. Мөн 14 хоног амарч байгаад ирлээ. Дотроо асуудлаа шийдэх үү гэж гуйсан гэх.

Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэлтэй утсаар ярьсны дараахан нялх биетэй эмэгтэй хямарч, уйлсан гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгсөн юм. Мөн Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг хашиж байгаа, эмэгтэй хүн, эх хүн хүүхдээ алдаад удаагүй байгаа эмэгтэй рүү залгаж ийн хэлсэнд нь ар гэр болон тухайн эмэгтэй ихээхэн гомдолтой байгаа тухайгаа дуулгаж байна.

-НЯРАЙД УДСАН СҮҮ ӨГЧ, ИНКУБАТОРЫГ НЬ
САЛГАСНААС БОЛЖ НАС БАРСАН-

Тухайн эмэгтэй нь 2019 оны дөрөвдүгээр сарын 25 ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд дутуу нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад гурван ихэр охин төрүүлжээ. Хамгийн харамсалтай нь гурван ихэр охин гурвуулаа инкубаторт эмчлэгдэж байсан ба эмч нар нэг охиных  нь инкубаторыг салгаснаар амьсгал хураасан аж. Мөн нас барсан нярайд асрагч удсан сүү өгснөөс үүдэн тухайн нярай удалгүй өндөр халуурч, амнаас нь ногоон өнгийн зүйл ялгарч байжээ. Эмч нарын хэлж байснаар ходоод нь цоорсон хэмээгээд хагалгаа хийсэн ч удалгүй тавдугаар сарын 8-ны өдөр амьсгал хураажээ.

Харин нас барсан гэх мэдээллээр хүүхэд дээрээ очиход аль хэдийнээ бие нь хөрсөн байсан тухай гомдол мэдээлэл хүргүүлсэн эмэгтэй мэдээлж байна. Гурван ихэр охиныхоо нэгийг харамсалтайгаар алдсан эмэгтэй Д.Сарангэрэл сайд руу гомдол хүргүүлсэн ч урдаас нь ийнхүү хариу өгсөнд тэд маш их гомдолтой байгаа ажээ.

Энэ талаар бид Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй холбогдож тодруулсан билээ.

Тэрээр бидэнд хариу өгөхдөө: Би хэнтэй ч яриагүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн дарга н.Энхтөр мэдэж байгаа. Түүнээс асуу хэмээн хариулсан юм.

Харин түүнтэй ярьсан гэх нотлох баримт хохирч үлдсэн эмэгтэйд үлдсэн байгаа юм.

БАРИМТ:

 

БАРИМТ: 1- ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД НАС БАРСАН НЯРАЙН ТЭМДЭГЛЭГЭЭ

БАРИМТ: 1- ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД НАС БАРСАН НЯРАЙН ТЭМДЭГЛЭГЭЭ

 

БАРИМТ 2: ЭРҮҮ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛД ӨГСӨН ГОМДОЛ АЛБАН БИЧГЭЭР

БАРИМТ 2: ЭРҮҮ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛД ӨГСӨН ГОМДОЛ АЛБАН БИЧГЭЭР

 

БАРИМТ 3: Д.САРАНГЭРЭЛ САЙДАД ӨГСӨН АЛБАН БИЧГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ

БАРИМТ 3: Д.САРАНГЭРЭЛ САЙДАД ӨГСӨН АЛБАН БИЧГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ

ISEE.MN

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*