Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Монгол, Оросын аврагчид хамтарсан сургуулилалт хийв

Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Өвөрбайгалийн хязгаарын Удирдах газартай гамшиг, ослоос урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах төлөвлөгөөг байгуулан ажиллаж байна.

Энэхүү төлөвлөгөөний дагуу Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Кыренскийн районы Онцгой байдлын албатай хамтран “Хилийн бүсийн болон хил дамнан гарсан ой, хээрийн түймрийн үед улсын хилийг хялбаршуулсан журмаар нэвтрэх” сэдэвт дадлага сургуулийг Баяндун суманд зохион байгууллаа.

Дадлага сургуульд ОХУ-ын Онцгой байдал болон хилийн алба, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, хилийн болоод байгаль орчны албаны нийт  20 алба хаагч оролцсон юм.

Энэ үеэр хоёр улсын хил орчимд болон хил дамнан гарч буй ой, хээрийн гал түймрийн мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, улсын хилийг хялбаршуулсан журмаар нэвтэрч харилцан дэмжлэгтэйгээр түймрийг богино хугацаанд хохирол багатай унтраах талаар харилцан санал солилцсон байна.

Мөн хоёр орны ой, хээрийн гал түймэрт ашиглагдаж байгаа багаж хэрэгсэл, машин техниктэй танилцаж, Орос, Монголын аврагчид гал унтраах хамтарсан сургуулийг хийлээ гэж

                                              Дорнод аймгийн Онцгой байдлын газар

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*