Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

БНХАУ-тай хиллэдэг боомтууд энэ сарын 4-нийг хүртэл амарна

БНХАУ-ын Үндэсний баяр энэ сарын 1-нээс 3-ныг хүртэл үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан хууль тогтоомжийн дагуу Хятадтай хиллэдэг Монголын авто замын боомтууд амарч байна. Харин энэ сарын 4-нөөс хэвийн ажиллах юм.

Харин галт тэрэг болон олон улсын нислэг хуваарийн дагуу хийгдэнэ.

Амарч буй авто замын боомтууд:

  1. Замын-Үүд
  2. Гашуунсухайт
  3. Булган
  4. Байтаг
  5. Хавирга
  6. Бичигт
  7. Шивээхүрэн
  8. Ханги
  9. Бургастай
  10. Даян
  11. Баянхошуу
  12. Сүмбэр

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т:

  • Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана.
  • Төмөр замын боомт нь Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасны дагуу дээрх зохицуулалтууд хийгддэг байна.
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*