Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Мэнэнгийн талд хоёр газар түймэр дэгджээ

Халхгол сумын нутаг Вангийн цагаан уул орчмоор түймэр гараад байгаа тухай бид өчигдөр мэдээлсэн билээ. Аймгийн ОБХ-ийн сүүлд ирүүлсэн мэдээллээр түймрийн голомтод Халхгол сумын гал түймэр унтраах, аврах 62-р ангиас 12 алба хаагч, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас 10 хүн, Хилийн 0198 дугаар ангиас 14 алба хаагч, Хилийн 0146 дугаар ангиас 11 алба хаагч, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 20 албан хаагч, нийт 79 алба хаагч ажиллаж байгаа юм байна.

Гал сөнөөгчид шөнөжин ажилласны эцэст урьд шөнө 04 цагийн үед түймрийг цурманд оруулсан, одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.

Вангийн цагаан уул орчмоор ассан түймэрт урьдчилсан байдлаар 27 км өргөн, 53 км урт хэмжээтэй газар өртөж шатжээ.

******

Мөн өчигдөр Халхгол сумын Ялалт багийн Адаг долоон гэдэг газарт түймэр ассан байна. Энэ нь аймгийн төвөөс зүүн зүгт 260 км, сумын төвөөс баруун зүгт 140 км-т орших бөгөөд Матад сум, газрын тосны ангийн нийт 34 хүн ажиллаж, оройн 18 цагийн үед цурманд оруулсан бол урьд шөнө 03 цагийн үед бүрэн унтрааж, Матад сумын 6 дугаар багийн Засаг дарга Н.Пүрэвсүрэнд хүлээлгэн хүлээлгэн өгсөн байна. Түймэрт урьдчилсан байдлаар өргөн нь 6 км, урт нь 10 км-ийн урттай талбай шатжээ.

Хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаа энэ үед иргэд та бүхэн хөдөө хээр зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*