Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хамгийн их газрыг тусгай хамгаалалтад шилжүүлсэн аймаг болж байна

Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж буй “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн үеэр Дорнод аймаг дахь уул уурхайн салбарын өнөөгийн байдал, байгаль орчин, мэргэжлийн хяналт, татварын нөхцөл байдлын талаарх цогц мэдээллийг аймгийн БОАЖГ-ын дарга Б.Эрдэнэбаяр өгсөн юм.

Тэрбээр аймгийн өмнө тулгамдсан асуудлыг цөлжилтөөр нэрлэж байсан юм. Үргэлжлүүлэн “Дорнод аймаг 243 мянган га ойн сан бүхий газартай. Энэ нь аймгийн хоёр орчим хувь газрыг эзэлдэг. Мөн Дорнод аймагт цагаан зээрийн гол бэлчээрлэх нутаг байдаг. Дорнод аймагт 49 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтын газарт 3 сая орчим га газрыг авч чадсан. Нийт нутгийнхаа 23.2 хувийг 25 жилийн хугацаатай лиценз олгохоос хамгаалсан. Мөн Хөх нуур, Мэнэнгийн цагаан хоолой зэрэг есөн газрыг орон нутгийн хамгаалалтаас улсын тусгай хамгаалалтад шилжүүлж чадсан. Орон нутгийн болон улсын тусгай хамгаалалттай нутаг нь нийт 5.9 сая га талбай буюу аймгийн газар нутгийн 47.5 хувийг эзэлж байна. Ингэснээр улсын хэмжээнд хамгийн их газрыг тусгай хамгаалалтад шилжүүлсэн аймгаар тодроод байна. Бид цаашид” хэмээн мэдээлэл өгөв.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*