Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эрүүл Халхголчууд аян: Эхний 2 өдөр давхардсан тоогоор 973 иргэнд үзлэг, эмчилгээ, оношилгоо хийгээд байна

Халхголын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулууны урилгаар “Эрүүл Халхголчууд” аяныг өрнүүлж, Улаанбаатар, Дорнод аймгийн нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан баг Ялалт, Ташгай багуудад ажиллав.

ЯЛАЛТ БАГ:
-Зүрх, уушиг, дотоод шүүрлийн үзлэгт 110 хүн
-Дотрын ерөнхий үзлэгт 81 хүн
-Нүдний үзлэгт 94 хүн
-Хэвлийн ЭХО-д 75 хүн
-Уушигны рентгенд 53 хүн
-Эмэгтэйчүүдийн үзлэгт 57 хүн
-Шүдний эмчилгээнд 31 хүн

ТАШГАЙ БАГ:
-Зүрх, уушиг, дотоод шүүрлийн үзлэгт 78 хүн
-Дотрын ерөнхий үзлэгт 74 хүн
-Нүдний үзлэгт 72 хүн
-Хэвлийн ЭХО-д 105 хүн
-Уушигны рентгенд 40 хүн
-Эмэгтэйчүүдийн үзлэгт 48 хүн
-Шүдний эмчилгээнд 55 хүн тус тус хамрагдлаа.

Иргэдийн дунд артерийн даралт ихсэх, бамбай, зүрхний архаг дутагдал, хоол боловсруулах замын өвчлөл их байна. Нүдний эмчид үзүүлсэн иргэдийн дийлэнх нь эмчийн хяналтад байдаг бөгөөд нүдний хуурайшил, нүдний даралт зонхилж байв. Мөн хэвлийн ЭХО-д харуулсан иргэдийн талаас илүү нь бамбайн өөрчлөлттэй гэсэн бол уушгины рентгенд харуулсан иргэдээс ямар нэгэн ноцтой өвчлөл, өөрчлөлттэй хүн гараагүй гэсэн сайн мэдээг дуулгалаа.
Үзлэг шинжилгээний үр дүнд тулгуурлан өвчлөлийн шалтгаан нөхцлийг судлан, түүнийг арилгах арга замыг хайж, бодлого боловсруулах нь энэхүү аяны бас нэг зорилго болно.

Эрүүл Халхголчууд аян 9-р сарын 27. 28-нд Сумын төв буюу 1-р багийн иргэдийг үзлэг, эмчилгээ, оношилгоонд хамруулна. Та бүхэн Сум дундын эмнэлэгт ирж, эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлээрэй!

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*