Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аврах, гал унтраах 52-р ангийн 80 жилийн ой тохиож байна

Анх 1939 оны 5-р сард Дотоод явдлын яамны шийдвэрээр Баянтүмэн хотод /Одоогийн Чойбалсан хот/ Дотоодыг хамгаалах хэлтсийн харьяа Гал команд нэртэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө хурандаа Г.Нармандах удирдаж байгаа юм. Аймгийн Онцгой байдлын газрын түүхт 80 жилийн ойн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах, аймгийн Онцгой байдлын газрын дарга, бэлтгэл хурандаа Н.Гантөмөр болон аймгийн удирдлагууд, аймгийн ОБГ-ын ахмад ажилтнууд, ОБГ-ын алба хаагчид оролцлоо.

Дорнод аймгийн Онцгой байдлын газар, гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн түүхт 80 жилийн ойн нээлт аймгийн ОБГ-ын орлогч урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Баттулгын командалсан ёслолын жагсаалаар эхэлсэн. Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газраас бэлтгэсэн 224 тоот дасгал, ая дууны мэндчилгээ, эрэлч нохойн үзүүлэх сургууль, багаж зэвсэглэмжийн үзэсгэлэн, аврах ажиллагааны сургууль, байлдааны тархалт зэрэг үзүүлэх тоглолтыг хийлээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*