Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Эрүүл Халхголчууд аян Ялалт багаас эхэллээ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ хавар тойргийнхоо сум, багуудад ажиллах үеэр Халхголын иргэд, малчид “Төвөөс алслагдсан тус суманд нарийн мэргэжлийн эмч нарын өргөтгөсөн баг ажиллуулах шаардлагатай байна” гэсэн санал хүсэлтийг удаа дараа тавьж байжээ. Иймээс Халхголын ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан иргэдийн санал хүсэлтийн дагуу “Эрүүл Халхголчууд” аяныг өрнүүлэхээр болж, аяны гарааг өнөөдөр Ялалт багаас эхлүүлж байна.

Аяны хүрээнд Улаанбаатар хотын томоохон эмнэлэгүүд болон Дорнод аймгийн БОЭТ-ийн нарийн мэргэжлийн, өндөр зэрэг цолтой 10-аад эмч, мэргэжилтэн Халхгол суманд очиж ажиллан, зүрх судас, мэдрэл, дотор, элэг, хоол боловсруулах, эмэгтэйчүүд болон ЭХО, рентген оношилгоо, нүд, шүдний эмчилгээ, элэгний Б, Ц вирус илрүүлэх, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох зэрэг оношилгоо, үзлэг, эмчилгээг хийж байгаа юм. Түүнчлэн аймгийн төвөөс явуулын эмийн сан очиж ажиллаж байна.

Ялалт багийн оношилгоо, эмчилгээнд одоогийн байдлаар 200 гаруй иргэд хамрагдаад байгаа бөгөөд оройн 19 цаг хүртэл үргэлжлэх юм. “Эрүүл Халхголчууд” аяны эмч нар маргааш 10-19 цагт Ташгай багийн иргэдийг Халхгол сумын эмнэлэгт хүлээн авч, үзлэг оношилгоо хийх бол  9-р сарын 27-28-нд Халхгол сумын төв Цогтсүмбэр багийн иргэдийг үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*