Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн хүн амын багагүй хувь нь бохир усаа ил задгай асгаж байна

Дорнод аймгийн нийт өрхийн 23 хувь нь хог хаях тогтсон цэггүй, хогоо хаана хаядаг нь тодорхойгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаа хөрсний бохирдлын бас нэг эх үүсвэр болдог бохир усны талаарх аймгийн Статистикийн хэлтсийн тоо баримтыг танилцуулж байна.

Аймгийн нийт өрхийн 41.4 хувь нь бохир усаа задгай асгадаг, 35.5 хувь нь цооногт, 23.0 хувь нь төвлөрсөн системд холбогдсон зайлуулдаг бол бие даасан системд холбогдсон өрх 0.1 хувийг эзэлж байна.

Нийт аймгийн дүнгээр бохир усаа ил задгай асгадаг айл өрхийн тоо 41.4 хувийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт юм.

Хэрлэн сум буюу Чойбалсан хот аймагтаа хамгийн их хүн амтай, орон сууцны барилга ихтэй учир төвлөрсөн системд холбогдон бохир усаа зайлуулдаг нийт өрхийн 98.3 хувийг эзэлж байна. Үүний зэрэгцээ гэр хорооллын 3484 өрх бохир усаа урьдчилж бэлтгэсэн цооногт бус ил задгайгаар хаяж байгаа нь хөрс бохирдуулах нэг шалтгаан болж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*