Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хогоо хаана хаядаг нь тодорхойгүй таван мянган айл байна

Хот суурин газар тулгамддаг томоохон асуудлын нэг нь хог хаягдал. Өрхийн хатуу хог хаягдлыг нэгдсэн бодлогоор ангилан ялгаж, тогтсон газар зайлуулах, бохир усыг нэгдсэн шугам сүлжээгээр зайлуулж, цэвэрлэх байгууламжид цэвэршүүлэх нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, хөрсний бохирдолд ихээхэн нөлөөтэй. Ялангуяа, хүн ам ихээр төвлөрсөн томоохон хот суурин газруудад хатуу хог хаягдлыг дахин боловсруулах, иргэдэд хогоо ялгаж зайлуулах ухамсрыг төлөвшүүлэх зэрэг олон асуудал шүдний өвчин болсоор байна.

Манай аймаг нийт 24.5 мянган өрхтэй бөгөөд үүний 57.3 хувь нь хогоо үйлчилгээний байгууллагаар тээвэрлүүлж хаяуулдаг, 23.3 хувь нь хог хаях тогтсон цэг байхгүй, үлдсэн 19.4 хувь нь зөвшөөрөгдсөн цэгт асгаж байна гэсэн судалгаа гарчээ.

Үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж байгаа өрхийн хувь өндөр байгаа нь орон сууцны байшинд амьдардаг өрхийн тоо, мөн сум бүрт хог тээврийн машин ажиллад болсон нь нөлөөлж байна.

Мөн 5750 өрх хогоо хаях ямар нэг тогтсон цэггүй, хогоо хаана хаядаг нь тодорхойгүй байгаа юм. Энэ нь сум, орон нутгийн удирдлагууд хөдөөгийн малчин өрхийн хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*